Байр түрээслэж бизнес хийгчдээс татвар аваач
2016-08-30

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүнд шат руугаа орчихсон байгаа. Үүнийг эдийн засагчид ч хэлж байна. Эрх барьж байгаа МАН-ынхан бол бүр “давс” нэмээд, илүү сүржигнээд байгаа. Гэхдээ хэн нь юу гэж ярихдаа гол биш, эдийн засгаа одоо л эрүүлжүүлж авахгүй бол бид хэцүүхэн байдалд тун удахгүй орно гэдэг нь үнэн.

 

Харин эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ. Одоогоор Засгийн газар төсөв хэмнэх аргыг нэн түрүүний сонголт болгож, чадах бүхнээ хийх гэж оролдож байна. Төсөв хэмнэх “дайн”-д хэн илүү хохирох гээд байгааг харвал ард түмэн. Мэдээж төсвийн хэмнэлт хийхдээ хэт өндөр цалинтай дарга нарын халаасалж буй мөнгөний тодорхой хувийг төр авч үлдэх гэж байна. Оюутнуудад өгч байгаа халамжуудыг зогсоохоор болж байгаа бололтой. Дээрээс нь дарга нарын утасны мөнгө, гадаад руу явах зардал гэх мэт үр ашиггүй урсгадаг мөнгийг танах сураг байсан. Гэх мэт олон зөв шийдвэрүүд гарсан.

 

Үүнтэй зэрэгцээд хүүхдийн 20 мянгыг зогсоох, дараа нь хүүтэй өгөх ч гэх шиг. Автомашины албан татварыг дахин нэмэх. Иргэдийн амьдарч байгаа байрнаас ам.метрээр нь тооцож татвар авах гэх мэт ард түмний халаасыг тэмтэрсэн бодлого ч гарч ирлээ. Уг нь тухайн иргэн ганц орон сууцтай байгаад, тэр нь хэдэн ч ам.метр байсан яадаг юм. 150-аас дээш ам.метртэй байранд амьдарч байгаа дундаж амьдралтай иргэн өчнөөн л байгаа шүү дээ.

 

Тэд бага зэрэг том талбайтай, 3-4 өрөө орон сууцанд амьдарснаараа төрд ямар гай болчихоов. Энэ мэт буруу шийдвэрүүдээ харж үзэх л хэрэгтэй. Харин татвар авах гээд байгаа бол бүх хүнийг хамруулах хэрэгтэй. Зөвхөн ажил хийж, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа иргэдийнхээ голыг харлуулахын оронд шүү дээ. Тухайлбал, Улаанбаатар хотод зөвхөн орон сууц түрээслүүлээд, асар их ашиг олж байгаа хүн олон байгаа. 

 

Хувьдаа 10, 20, цаашлаад 50 байртай хүн хүртэл байна гэсэн тоо яваад л байсан. Бүр статистик бүртгэлээр 10, 20 байртай гэдэг нь тогтоогдчихсон, АТГ шалгаад байсан шүү дээ. Тэр хүмүүс олон байраа сардаа багадаа л 400 мянган төгрөгөөр түрээслэж байгаа. Цаашлаад өрөөний тоо, талбай нь томорч, хотын төвдөө ойртох тусам илүү үнэтэй болдог. 10 байртай, түүнийгээ түрээсэлдэг хүн сард хамгийн багадаа дөрвөн сая төгрөг элбэг олчихно. Гол нь түүнээсээ татвар төлж байгаа бил үү. Өнөөдөр орон сууцны үнэ буурахгүй, хөөсөрсөн чигтэй байна. Орон сууцны компаниуд байрныхаа үнийг буулгахгүй гүрийгээд байгаагийн нэг нөлөө нь энэ ч байж болно.

 

Олон байртай хүмүүс түрээсэлж олсон мөнгөө хэдхэн сар цуглуулаад л дахиад нэгийг авчихна. Бүр олон байр түрээсэлдэг бол ганц, хоёрхон сар болоод л нэгийг худалдаж аваад байх боломжтой шүү дээ. Тийм болохоор энэ төрлийн бизнес эрхэлж байгаа нөхдүүдийн халаас руу гар дүрэх цаг аль хэдийнэ болсон. Зөвхөн ажил хийж, сардаа 500-800 мянган төгрөгийн цалин авч байгаа иргэдээсээ хүн амын орлогын албан татвар гэж аваад байдаг. Тэр нь 10 хувь. Гэтэл сардаа хэдэн саяын цалинтай хүнээс ч адилхан 10 хувийн татвар авдаг.

 

Бүр олон байр түрээслээд, хэдэн арван саяар нь ашиг олж байгаа хүмүүсээс татвар авч ч чадахгүй тийм л тогтолцоо Монголд байна. Уг нь 500 мянган төгрөгийн цалинтай хүнээс тав, сая давсан цалинтай бол 10. 2, 3 сая төгрөгийн орлоготой бол 15 хувь гээд арай өөр системээр авдаг тогтолцоотой болох цаг болсон л байлтай. Гэвч тэд чаддагаар нь бидний л халаас руу гар дүрчих гээд чичрээд байна.  Уг нь хувьдаа гурваас дээш орон сууцтай бол дөрөв дэхээс нь тэдэн хувийн татвар авна гээд л хуульчлаад өгчихөд болмоор санагдах юм. Тэгэхээр нь өөрсдийнхөө бизнес рүү гар дүрэх болчихоод хэцүү байдаг юм байлгүй дээ.

 

Эх сурвалж: mminfo.mn/ Пунцагболд

Shuud.mn
Сонин хачин
bolooj:
erni yaj bodood uzsen 155m talbaitai bairand dood talni baragl 500sayiig tolno ene bol mongotoi bayan humusiinl hiij chadah hereg. tiim uchiraas tatvar avahn zov gej bodoj bna.
2016-08-30
zzzz:
zov zov zov ,,,uls dampuurlaa l geed baihaar ter ih super market, ih horongotnyyd tatvaraa toldog umuu , zugeer joohon huurch hahhuli ogchihood yavj baidag umuu??? Baychuud heden zuun sayaa gaihuulaad baidag ternii hemjeegeer tatvar tolson l baih estoi shalgaa, shalga naad tatvariin albaa ch shalga..!!!
2016-08-30
Сайхнаа:
Дэлгүүр зах вар ер нь түрээслэгч нараас татвараа үнэн аваач сураг сонсох нээ 1000 бараа эзэн сар даа 200 сая ыг олдог гэсэн
2016-08-30
Зочин:
Байраа турээслэж чадахаа байсан гэсэн унэн байх эдийн засаг их хунд болно Энэдээс гарах арга нь татавар биш юм
2016-08-30
Зочин:
Улсаасаа баян хүмүүс өрөө барагдуулаад түүхэнд бичүүлээч.
2016-08-30
Бөхчүүдийн цолны найраанаас татвар аваачээ хэдэн :
Бөхийн цолны найраа бидний мэдхээр 5-н даваанд явагддаг байх гэж бодож байсан харин энэ бодол минь үгүй байжээ. 6.7.8 даваа хүртэл найраа явагддаг юм байна. Энэ жилийн баяр наадамаар үзүүр түрүүнд үлдэх гэж 800 сая гэж шуугиж байна энэ ямар их хор уршиг олон түмнийг хууран мэхэлсэн үйл явдал вэ. Наадмын сүүлийн өдөр гэхэд энэхүү зүлэг ногоон дэвжээн дээр хэдэн тэр бумаараа мөнгө эргэлдэж өндөр цол авах гэж их хэмжээний мөнгө өгч авалцаж байгаагаа уул нь шалгамаар юм. 30 хоног чардайн байн ажил хийж татвараа төлж байгаа энгийн иргэдийн халаасруу нүд унагаж байсанаас энэ мэтийн авилгын хэргээ ил болгож энэ их мөнгөнөөс татвараа авмаар юмаа.
2016-08-30
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-08-30
зочин:
яах ёстой юм тэгээд түрээсийн үнэ өснө гээд айгаад байх уу аан нэг хэсэг хэдэн хүнийг татвараас зугтаалгаад , тэнэгтээрэй чи, харин хөрөнгөтэй хүмүүс л энийг хийж байгаа тийм учраас татвар авах нь зөв, түрээсийн үнэ өснө гээд байгаа хүн өөрөө татвараас зугтаад байна уу
2016-08-30
zochin:
1-ээс дээш байр түрээсэлдэг бол бизнес шүү дээ.2ooc дээш байр.2 давхар байшин түрээсэлдэг бол улсад татвар өгөх хэрэгтэй
2016-08-30
Татвар төлөгч:
Цалингаасаа татвар төлдөг хүмүүсээ л дарамтлаад байх юм. Энэ хувиараа хятадуудтай нийлж 100 айл орчим барилгын материал зарж байгаа, бараг бүх ашиг нь хятадуудад очдог, бас татварт хамрагдадгүй мөртлөө орлоготой хүмүүсээс татвараа авч сурмаар юм. Татварын газар чаддагаар нь хэдэн цалинтай хүмүүсийн орлогыг тоолоод байх юм татвар төлөгчдийн хамрах хүрээг нь нэмэгдүүлээчээ. Нэг хэсэг нь цалингаасаа татвар НДШ ЭМД байнга төлж байхад нэг хэсэг нь гадаадад эсвэл хувиараа ажиллаж байгаад зөвхөн сүүлийн 5 жилийн НДШ өндөрөөр төлөөд улсаас өндөр тэтгэвэр аваад сууж байна. Энэ ёстой шударга бус байна ДААТГАЛЫНХАА. Иймд тэнэг тогтолцоогоо эхлээд болиулаач. Насаараа төр, хувийн байгууллагад ажиллаад 10,20 жил татвар, шимтгэлд төлсөн хүн, 5-хан жил төлсөн хүний 5 жил төлсөн нь их тэтгэвэр авдаг ийм гажиг тогтолцоо байнаа. Зарим нь 200-300.000 авч байхад хэдхэн жил шимтгэл төлсөн хүн 1 саяас 2 саягийн тэтгэвэр авдаг байна шдээ. Шударга байл даа.
2016-08-30
Зочин:
TATAVAR AVHAAR HUMUUS TUREESIIN UNEE NEMIISHDEEE MANGAR YMUU TA NAR CHINE.YMIIG HAVCHIH YM BOL BALRUISHDEE ZAH ZEELIIN NIIGEMD AMIDARDAGAA MARTSIIM UUU TA NAR
2016-08-30
Зочин:
Түрээсээ өндөр болговол хүмүүс байр хөлслөхгүй.
2016-08-30
Зочин:
Маш зөв байна, голдуу хөрөнгөтэй хүмүүс үүнийг хийдэг.
2016-08-30
зочин:
Түрээсээс татвар авахаар түрээс өндөр болно Мөнгөтэй нь байр авахгүй бол энэ барилгын салбар нь нураад унана. харин ч 8 хувийн зээл гарсанаар түрээсийн үнэ навс унаад байна. бүх юмыг хавчаад эхэлбэл бүүр сөнөх замдаа л хурдан орох биз
2016-08-30
Zochin:
Ul hedleh herengiin tatvar avah ny zev gej bodoj baina, zarim ny hichneen olon bair hudaldan avch tureeslej biznes hiij baina, Zarim ny 1 bair arai gej avch ender huutei banknii huund darluulj baina, Olon bairtai humuusiin 2-oos deesh bairand ny ul hedlehiin tatvar tavih ny shudraga esond niitsehees gadna hamgiin zuitei tatvariin bodlogo Garajuudaas tatvar avah heregtei, zorigtoi hiih heregtei dee
2016-08-30
ярьдаг хүн:
Монгол улсын эдийн засгийг доройтуулсан АН нөхдөд эхлээд хариуцлага тооцье, Ажилтан бидэнд ямар буруу байна аа ажлаа хийгээл явсан, харин өрхийн төсвөөө танаж,сургалтын төлбөрийн дарамт болон татварын дарамтанд орсон өртэй болсон бна.
2016-08-30
зочин:
Үнэн шүү 1 хүний нэр дээр өчнөөн байр байдаг тэрийгээ түрээслээд улсад ямар ч татвар өгөхгүй байгаа хүмүүс зөндөөл байна бас хятад, солонгос иргэд бас манай улсын иргэдийн нэр дээр өчнөөн байр аваал түрээслээд яваж байна шүүдээ
2016-08-30
ЯГ ЗӨВӨӨ:
ЭНЭ ОЛОН БАЙРТАЙ ХҮМҮҮС НЬ ДАНДАА МАНАН- ГЫНХАН БАЙГАА Л ДАА.ТЭГЭЭД Л ТАТВАРЫН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮСЭЛГҮЙ БАЙГАА ЮМ.
2016-08-30
Зочин:
Тэгээд тэр татварыг чинь түрээсийн үнэнд шингээхээр түрээс чинь өндөр л болношд
2016-08-30