Төсөв хүнд, түмний амьдрал дорой байна гишүүд ээ
2016-08-30

УИХ-ын чуулганы ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулж, элгээрээ хэвтчихсэн эдийн засгаа сэргээх гарц хайх, улс эх орныхоо чухал асуудлыг шийдвэрлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг  хэлэлцэж, алдаа оноог нь дэнслэнэ хэмээн нийгэмд хүлээлт үүсээд буй.

 

Гэвч эрхэм төрийн түшээд ээлжит бус чуулганы үнэтэй цаг хугацааг ашиглаад яг одоо Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Гишүүд түүхэн хүний ойг тэмдэглэх эсэх тухай асуудалд нэлээд ач холбогдол өгөхийн зэрэгцээ энэ хүний эдэлж байсан өмч хөрөнгө, гавьяа шагналд хүртэл санаа тавьж байгаа харагдах юм даа.

 

Тэр дундаа Х.Баделхан гишүүн “Энэ хүн ер нь эд хөрөнгөтэй байсан уу. Гавьяа шагнал байгаа юу. Байвал одоо хэний гарт байна вэ” хэмээн ихэд санаа зовнисон шинжтэй асуув. Дараагийн гишүүд ч мөн хүчингүйд тооцогдсон гавьяа шагналд нь ихээхэн санаа зовниж буйгаа хэлж байна.

 

Түүхэн хүний алдар гавьяаг мөнхжүүлэх хэрэгтэй л байх. Тэгэхдээ л төсөв хүнд, түмний амьдрал дорой байхад УИХ-ын гишүүд ийм асуудалд цаг үрж, хэрэлдэж суухаасаа ичмээр юм даа.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-ыг сонговол ийм л болгодог юм байна даа, түмэн олон минь ээ
2016-08-30
irgen:
ard irgediin amidral doroi baigaa ni aluurchin emch suvilagch avilgach shuugch prokuroruudtai holbootoi.
2016-08-30
irgen:
tuuhen huniihee gaviyag uneleh ni tuiliin zov ch gelee,odoo tuuniig yarij baih tsag ni bish umdaa.
2016-08-30