Л.Энх-Амгалан: Татвар нэмэх нь зөв шийдэл биш
2016-08-30

УИХ-ын гишүүн ярьж байна


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх / юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн байр суурийг сонирхлоо.

 

- Засгийн газраас оруулж ирсэн найман төрлийн татвар ногдуулах санал УИХ-аас  дэмжлэг авбал бизнес эрхлэгчид дундаж орлоготой иргэдэд хэрхэн тусах вэ. Та юу гэж үзэж байна?

 

-Засгийн газар 2016 оны төсвийн тодотгол хийх саналыг УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ дотор хэд хэдэн татварыг нэмэх санал оруулж ирсэн. Та бүхэн мэдэж байгаа байх, 150 м/квадратаас дээш талбай бүхий орон сууцтай иргэдийн татвар тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Хоёрдугаарт, долоон жилээс дээш насжилттай автомашин хилээр оруулж ирэхэд татвар нэмэгдэх гэх мэт санал бий. Энэ бол Засгийн газрын санал. Улсын төсвийг хуулиараа УИХ батлах ёстой. УИХ дээр татвар нэмэх, тэр тусмаа санал болгож байгаа долоон нэр төрлийн татварыг нэмэхэд нийгэмд ямар үр дагавар авчрах вэ гэдэг тооцоо, судалгааг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр харъя гэж бодож байна.

 

-Хувь гишүүний хувьд та татвар нэмэхийг юу гэж үзэж байгаа вэ?

 

-Татвар нэмэхийг зөв шийдэл биш гэж үзэж байгаа. Яагаад гэвэл эдийн засгийн өсөлт байхгүй болчихсон. Ард иргэд маань орлогоо алдсан. Ажлын байргүй болж байгаа. Ийм хүнд үед таттар нэмэх нь зөв шийдэл биш. Гэхдээ нөгөө талаас төсвийн алдагдал үндсэндээ 3 их наяд хүрчихсэн байгаа учраас энэ алдагдлыг нөхөх төсвийн зөв эх үүсвэр, боломжууд юу байх вэ гэдэгт  чуулганы хуралдаан дээр хэлэлцүүлгийн үеэр байр сууриа тодорхой илэрхийлнэ.

 

-Нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар нэмнэ гэж байна. 30 саяас дээш  орлоготой иргэдийн хүн амын орлогын албан татварыг 25 хувь болгох саналд иргэд бухимдаж байна. Энэ тухай та юу хэлэх вэ?

 

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, 30 саяас дээш орлоготой иргэдийн хүн амын орлогын албан татварыг нэмэх саналууд зөвхөн Засгийн газар дээр өргөн баригдсан. Хэлэлцүүлэг УИХ-ын чуулганы хуралдаанаар явагдаж, төсөв батална.  Тэр үед үндэслэл тооцоог харна гэж бодож байна. Би түрүүнд хэлсэн, миний хувьд аливаа татвар, шимтгэлийг нэмэх нь цаг хугацааны хувьд зөв шийдэл биш гэсэн байр суурьтай байгаа.

 

-Ажил олгогч эзэд ажлын байраа нуух, татвараас зугтах байдал гарч магадгүй?

 

-Ийм явдал гарахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл, ажилгүйдлийн хувь хэмжээ 10 хувьд хүрчихсэн байна. Ийм байна гэдэг 120-130 мянган иргэн ажилгүй, орлогогүй байна гэсэн үг. Аж ахуй нэгжүүдийн орлого буурсан учраас орон тоогоо маш их цомхотгож байна. Цаашид ажил олгогчдын төлх нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх юм бол бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд маш хүнд дарамт үүснэ. УИХ-аас Засгийн газар дээр өргөн баригдсанаас арай өөр шийдэл гарах байх.

 

Ч.Олдох

Эх сурвалж: POLIT.MN

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Төрийн бүтэц, төсвийн зарцуулалтаа багасгах хэрэгтэй. Замбараагүй зараад дутсанаа татьараар нөхнө гэж байж болохгүй, цаашид том эрсдэл дагуулна
2021-11-16
Зочин:
татвар нэмж ард түмнийхээ нуруун дээр ачаа нэмж байхаар зүгээр сууж байгаа төрийн албан хаагч тэр дундаа тэр олон орлогч .хэлтсийн дарга газар агентлагуудынхаа орон тоог цөөлж элдэв тансаглалаа зогсоох Наад зах нь төрийн албаныхан жирийн ажилчдын адил албандаа нийтийн унаагаар ирж баймаар байна Ямар хаан хатан юмуу Татвар гааль даатгал гээд цол форм хувцас хэрэглэж олон тэрбум төгрөг гарздаж байхын хэрэг байна уу Наандаж цагдаа цэрэг нэрийн дор шаардлаггүй албан тушаалтангууд цол форм эдэлдэгийг зогсоох хэрэгтэй Гишүүд ч гэсэн тэр олон туслахаа цөөлөх зэргээр хэмнэлт хиймээр юм Эдийн засагаа сүйрүүлж улсаа хүнд байдалд оруулсан өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцож бага боловч хохирол төлүүлээгүй байж жирийн ядарсан ард түмнийхээ нуруун дээри ачаа үүрүүлэхээ зогсоомоор байна
2016-08-31
зочин:
Камер ,сурвалжлагч хархаараа ард түмнээ бодсон царай гаргаад цаанаа бол тохиролцчихсон байгаа даа наадуул чинь худлаа ярьдаг гар ш дээ?
2016-08-31
Зочин:
Өөр л гарц хайгаарай, ард түмний чинь дундаж гэсэн санаатай нь бас л хэцүүхэн болно шүү.
2016-08-31
poxny:
МАН дотор эрүүлээр сэтгэдэг хүмүүс байдаг л юм бна. Төсвийн асуудлыг шийдэх өөр зөндөө арга бий. Татвараа бүрэн дүүрэн авч чадахгүй л байгаа ш дээ. Татвар нэмэгдвэл орлогоо нууж эхлэнэ.
2016-08-31
Зочин:
Ялгавартайгаар нэмэх хэрэгтэй шүү дээ. Нэн ялангуяа томоохон эеэмшил газартай, олон байртай, банкны хадгаламж өндөртэй гэх мэт. Татвар нэмнэ гэхээр бүх нийтэд хамрах юм шиг сурталддагаа болимоор тэртэй тэргүй юуч байхгүй ядуу орлогогүй ард түмэнд юу нэмэгдэх вэ дээ. Зүгээр л тархи угаалт, нэмэх газар нь нэмэх хэрэгтэй.
2016-08-31
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-08-30
зочин:
Гишүүнээ жижиг 100 хувь төрийн өмчит хувьцаат компаниудыг хувьчилж болдоггүй юм уу бидний бодлоор бол хувьчилж зардал мөнгө хэмнэвэл зүгээр байх гэж бодхийн. Бүх аймгуудад Авто замын засвар арчлалтын АЗЗА гэж 20-30 гаран хүнтэй төрийн өмчит компаниуд байхын. Ихэнх нь алдагдалтай. Ж нь Булган-АЗЗА Орхон-АЗЗА гээд 30 минут давхиад орчих газар шүү дээ. Өвөрхангай АЗЗА Хархорин-АЗЗА гээд хаяа дарам компаниуд байхийн
2016-08-30
zagdaa:
nemsen deer shdee ene tatvarchin zubhun bayn mungutei humuus uilchlen
2016-08-30
zzz:
Baigaa tatvar chin hangalttai, ard tymen esergyyzne,,,tatvariin horongo haashaa alga bolood baigaa asuudal deeree ajillaach ta nar !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ard tymen bish ta nar bysee changal !!!!!!!!!
2016-08-30