Цагдаагийн албан хаагчаас тарваган тахал илрээгүй
2016-08-30

Цагдаагийн албан хаагч тарваган тахал туссах гэх мэдээлэл цахим хуудсуудад гарсан. Мэдээлэлд хураасан тарваганаасаа идэж, тахал туссан тухай дурдсан байв. Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ талаар залруулга гаргажээ. 

 

Дорнод аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч М нь нойр булчирхай өвдсөн гэх байдалтай Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хандсан аж. Харин эмнэлэг тарваган тахалын шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй гэж хөл хорио тогтоосон байна. Харин Эрүүл мэнд, спортын яамны Зоонозын өвчин судлалын төвийн шинжилгээгээр цагдаагийн албан хаагчаас тарваган тахал илрээгүй байна. 

Shuud.mn
Сонин хачин