Донецкт өдөрт 15 хүн амиа алддаг
2016-08-31

“Нормандын дөрвөл”-ийн байгуулсан гал зогсоох гэрээ хүчингүй болоод олон сар өнгөрч буй тухай Украины армийнхан мэдэгдсэн талаар “TASS” агентлаг уламжлав. Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоосон салан тусгаарлагчид аюулгүй байдлын үүднээс сөргөлдөөний бүсээс холгүй байршсан армийнх руу гал нээж буйг Батлан хамгаалах яам онцолцжээ.

 

Салан тусгаарлагчид өнгөрсөн долоо хоногоос давшилтаа улам эрчимжүүлж, шөнийн цагаар армийн дайчид байршиж буй бүс нутагт халдах болсон гэнэ. Мөн арми болон босогчдын зөрчилдөөний улмаас зөвхөн Донецк мужид өдөрт 15 хүн амиа алдах болжээ.

 

Армийнхан “ОХУ салан тусгаарлагчдыг зэвсгээр хангадаг” хэмээн мэдэгдэж, “Салан тусгаарлагчид сүүлийн үеийн зэр зэвсгээр тоноглогдсон нь сэжиг бүхий байна” гэж мэдэгдсэн байна. Бүгд Найрамдах Донецк улсын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилсөн Александр Захарченко зэвсгээ хаанаас авдаг талаараа хэлэхээс татгалзаж “Энэ бол бидний нууц” гэж хэлжээ.

 

БНХАУ-д энэ амралтын өдөр “Их 20” дээд хэмжээний уулзалт болох билээ. Уулзалтын хоёр дахь өдөр Германы Канцлер Ангила Меркелийн санаачлагаар Нормандын дөрвөл гурав дахь удаагаа уулзахаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Aguu oros oron ulam huchirhegjih boltugai.putin bol chingis haanii hoid dur yum shuu dee
2016-09-03
ХЭХЭ:
ҮМХИЙ ОРОСУУД ҮХЭЖ БАЙВАЛ САЙН БАЙНА
2016-09-01
zzz:
Orosiin esreg medee tavih sanaatai umuudaa, orosgui bol donbasiin irged gazraas archigdah baisan,,ukrai shig buzar oron baihgui ,,,yneheer medii gej hysej baigaa bol ,,,oros, bolon baruunii medeeg uzej, hen ni hen gedgiig harzuul
2016-08-31
Зочин:
Нөхөр минь буудах нь хэнд хэрэгтэй. Хэн буудаад байгааг нь бод. Дээр нь мэдээлэлээ олон их сурвалжаас аваад харьцуулаад ойлголттой болчоод мэдээгээ бичиж байвал их зүгээр байна.
2016-08-31
Зочин:
Мэдээж тэр салан тусгаарлагч нар Оросоос санхуужиж зэвсэгээ Оросоос л авдаг шуу дээ уунийг нуугаад яадаг юм бугдэд ойлгомжтой байхад ккк тэнэг Иван уунийгээ нууц гээд итгэчихэж ккк
2016-08-31