Ганга нуурыг сэргээх аян зарлалаа
2016-08-31

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт байрлалтай Ганга нуурын талбайн хэмжээ 2007 оноос эхлэн багасч, одоогийн байдлаар бүрэн ширгэсэн байдалтай байна. Тиймээс Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, “Ганга нуур хамгаалах холбоо” ТББ хамтран “ГАНГА НУУРАА СЭРГЭЭЦГЭЭЕ” уриалга дэвшүүлэн, Монголын нийт ард иргэд, байгууллага, аж ахуй нэгж, төрийн болон Төрийн бус байгууллага, гадаадын иргэн, байгууллагад хандан, хандивын аян зарлаж байна.


Эрдэмтэд судалгаа хийж, Ганга нуур байгаль цаг уурын болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр ширгэсэн гэсэн дүгнэлтэнд хүрч цаашид нуураа сэргээх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй олон санал санаачилга дэвшүүлжээ. Эрдэмтэн судлаачдын боловсруулсан төсөл, иргэд, аж ахуйн нэгжийн гаргасан аливаа санал санаачилгыг ажил хэрэг болгох, эхний ээлжинд Ганга нуурыг тэжээж байгаа Оргихын булаг, Баян булгийг хүн, малын хөлнөөс яаралтай хамгаалахад шаардагдах санхүүгийн зардлыг шийдвэрлэх үүднээс энэхүү аяныг зарлаж буй аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин