Жолооны үнэмлэхний талаар асуух зүйл байна уу
2016-08-31

 

Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв өдөрт 600-800 гаруй хүнд үйлчилж, 300-500 жолоочийн үнэмлэхийг хэвлэж байна. Одоогоор 4, 5, 6 дугаар сард үнэмлэх шинээр болон нөхөн авах, солих захиалга өгсөн иргэдийн жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгожээ. Цаашид жолооны үнэмлэхийг захиалга өгсөн цаг хугацааны дарааллаар нь хэвлэх юм байна. 

 

Энэ оны жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг худалдан авах нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан бөгөөд энэ үйл ажиллагаа удааширснаас үүдэж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэвлэлт бүрэн зогсоод байсан юм.  Ингэснээр 40 гаруй мянган иргэний жолооны үнэмлэхийн захиалга хүлээгджээ. 

 

Одоогоор хэвлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд жолоочийн үнэмлэхтэй холбоотой мэдээллийг Лицензийн төвийн 7000 6996 дугаарын утсаар лавлаж болно.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Сүхээ:
1997 оны жолооны үнэмлэхийг заавал энэ ондоо багтааж солих ёстой юу
2016-08-31
Сүхээ:
1997 оны жолооны үнэмлэхийг заавал энэ ондоо багтааж солих ёстой юу
2016-08-31
Сүхээ:
1997 оны жолооны үнэмлэхийг заавал энэ ондоо багтааж солих ёстой юу
2016-08-31