Говь-Алтай аймагт газар хөдөлжээ
2016-09-01

 

Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс баруун хойд зүгт 41 км-т наймдугаар сарын 29-нд газар хөдлөлт болжээ. Тус өдрийн 05:04:47 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэлээ.

Shuud.mn
Сонин хачин