Д.Сумъяа сургуулийн нээлтэд оролцов
2016-09-01

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байна.  Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын  гишүүн ерөнхий боловсролын сургуулиудад зочилж, шинэ хичээлийн жилийг эхлүүлж байна.

 

Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нэгдүгээр дунд сургуулийн хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд оролцсоныхоо дараа МУБИС-ийн хичээлийн жилийн нээлтэд оролцох аж.

 

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа-1 хорооллын долдугаар дунд сургуулийн нээлтэд оролцох бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм байна.

 

Түүнээс гадна “Рио 2016” олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяа Нийслэлийн 50 дугаар сургуулийн нээлтэд оролцжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ard tumen:
sumiya otgondalai mandahnaran 3 taa amjilt huseyee
2016-09-01
зочин:
Дарга даамлууд гэхээсээ илүүтэй хүүхдүүдэд үлгэр дуурайл болох ийм залуучуудыг нээлтэнд оролцуулж байх нь чухал ач холбогдолтой байж мэднэ шүү
2016-09-01