Мишел Темер ерөнхийлөгч боллоо
2016-09-01

 

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф албан ёсоор огцорлоо. Түүний албыг Дэд ерөнхийлөгч Мишел Темер авч, Ерөнхийлөгч болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Темер төв телевизээрээ дамжуулан өөрийгөө албан ёсны Ерөнхийлөгч болсноо мэдэгдэж, Холбооны сенатын хуралдааны танхимд тангарагаа өргөлөө.

 

75 настай Мишел Темер ирэх 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл уг албыг хашина.

 

Тэрбээр ирэх амралтын өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдах “Их 20” дээд хэмжээний уулзалтад оролцох юм.  Темер “Би ард түмнээ хүндэтгэх болно. Та бүхний шийдвэрийг хүндэтгэж, та бүхний талд зогсоно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин