Хяналтын цэгүүдэд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна
2016-09-01

 

Орон нутагт Тарваган тахал гарах эрсдэлтэй болон малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон бусад нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн, 24 цагийн хяналт, шалгалт хийж ажиллаж байна.

 

 Мөн гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг. Иймд нийслэлийг тойрсон АТШБ товчоодын дэргэдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхэн авто машинаа заавал халдваргүйжүүлэх нь зүйтэй юм. Мөн гоц халдварт өвчин шүлхий бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байх хэрэгтэй.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ядарсан ард түмнээ дээрэмдэх болхоор мөн их сүртэй хүч нэмэгдүүлэх юм хэдэн мянган жил идэж уугаад ирсэн уламжлалт хоол болсон тарваганаас барууныг дуурайж мөн их сүржигнэж байнадаа өвчин гархаа ирвэл энд ард түмний ачаа барааг онгочсон ч л гарна онгичоогүй ч гарна харин тэр вакцин макцинаа л хугацаанд нь хийж бай олон янзаар ард олныг дарамталж байна шүү өөрсдийгөө болхоор олон хяналт дарамталж байна гээд хэнийг ч ойртуулахгүй хуульчилаад ард олныг болхоор самар түүлэ түлэх модоо авлаа малынхаа хашааны мод авлаа газар жорлон ухлаа гэх мэт мөн ч их дарамтлах юм даа яанаа бид оддо яахав өөрсдөө амь зуух гэхээр бүх юм хориотой төр өгөхгүй яах вэ ард түмээн
2016-09-01