Пиппа Миддлтон жирэмсэн болжээ
2016-09-01

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий Кейт Миддлтоны дүү Пиппа Миддлтон саяхан сүй тавьсан тухайгаа зарласан билээ. Пиппа, Жеймс Маттевс гэгчтэй сүй тавьсан юм. Тэд өнгөрсөн оны хоёрдугаар сараас болзож эхэлжээ. Тэгвэл хос тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар болсон талаар “www.hollywoodlife.com” мэдээллээ.

 

Пиппа гурван сартай жирэмсэн гэнэ. Уг мэдээллийг түүний дотны найз баталсан бөгөөд “Жеймс, Пиппа нар тун жаргалтай байгаа. Тэд удахгүй хуримаа хийнэ. Хуримын ёслолыг гүнж Кейт зохион байгуулж магадгүй” гэж ярьжээ. “Хосын хуримын ёслол ирэх арваннэгдүгээр сард болно” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа ч Пиппа албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zzz:
Delgerzezeg chamd oor bichih um oldohgui baina uu ? haa hamaagui gadnii hyyhnyyd bidend yamar hamaa bainaa !!!!!!!!!!!!!!! Naad mongold chin bichih um ih baigaa um bishyy
2016-09-01