Д.Сумъяа, Д.Отгондалай нарт тэтгэлэг гардуулжээ
2016-09-02

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр болсон билээ. УИХ-ын дарга М.Энхболд МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш оюутнуудад амжилт хүссэн. Энэ үеэр тэрбээр олимпийн медальтнуудад болох Д.Сумъяа, Д.Отгондалай хоёрт тэтгэлэг гардуулжээ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч, багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад Төрийн сангаас өндөр онооны тэтгэлэг гаруулсан байна.

 

 

Рио-2016 олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа нь МУБИС-д суралцдаг аж. Харин Рио-2016 наадмын хүрэл медальт Д.Отгондалай МУБИС-д энэ жил шинээр элсэн оржээ. 

Shuud.mn
Сонин хачин