Малайзад зика вирус бүртгэгдлээ
2016-09-02

Малайз улсад зика вирус бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн талаар “www.thestar.com.my” дамжууллаа.

 

Тус улсын иргэн 58 настай эмэгтэйгээс шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогдсон юм.

 

Эмэгтэй Сингапур улсад жуучлалаар очоод иржээ.  Тэрбээр өнгөрөгч амралтын өдөр ирэх үедээ өндөр халуурсан байсан аж.  Ийнхүү Малайзад анхны зикагийн тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Сингапур улсад зикагийн халдвар авсан иргэдийн тоо 115-д хүрээд байна.  Тус улсад амьдарч буй Энэтхэгийн 13 иргэн, БНХАУ-ын  21 иргэн зикагийн халдвар авчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин