Паралимпийн тамирчид Риог зорилоо
2016-09-02

Бразилын Рио де Жанейро хотноо паралимпийн наадам ирэх сарын 7-нд эхлэх гэж байна. Энэхүү наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас тус наадамд байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчин өрсөлдөнө.

 

 

Тодруулбал:

 

Байт харваа -  Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр

Жүдо бөх - А.Мөнхбат, Б.Ууганхүү

Буудлага – З.Ганбаатар

Хөнгөн атлетик – Г.Цогтгэрэл

Пауэрлифтинг – Э.Содномпилжээ нар оролцох юм.

 

Бразилын Рио де Жанейро хотноо  болох  зуны паралимпийн XV наадамд эх орноо төлөөлөн оролцох найман тамирчин өнөө өглөө Риог зорилоо.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АМЖИЛТ ХҮСЭЕ !!!!!
2016-09-02