Фэйсбүүкийн хиймэл дагуул дэлбэрчээ
2016-09-02

“Фэйсбүүк” компанийн хөөргөхөөр төлөвлөж байсан хиймэл дагуул дэлбэрсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хиймэл дагуулыг 200 сая ам.доллароор бүтээжээ.

 

Шатахуун дүүргэх явцад дэлбэрэлт болсон байна. Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа юм. Мөн дэлбэрэлтийн үеэр хүний амь нас эрсдээгүй болохыг албаныхан баталлаа.

 

Уг мэдээллийг Фэйсбүүк сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг фэйсбүүк хуудсаараа баталжээ. Тэрбээр “SpaceX-ийн алдаанаас болж хиймэл дагуул дэлбэрлээ. Хиймэл дагуул гурван тивийн ард түмэнд интернет түгээх байсан юм. Гэхдээ “Aquilla” зэрэг бусад технологийг бид өөрсдөө хөгжүүлсэн учраас зорилгоо биелүүлэхийн төлөө ажилласаар байх болно” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин