Эмнэлэг бөмбөгдөж, 25 хүүхдийг хөнөөжээ
2016-09-02

Сирийн Хама хотноо байрлах “American Medical Society” эмнэлэгийн агаараас бөмбөгдсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр 25 хүүхэд амиа алдаж, 70 гаруй хүн шархтсан байна.

 

Эмнэлэгийн дарга, доктор Захар Салхор “Бид өнөөдрийг хүртэл дэндүү хүнд нөхцөлд ажиллаж байсан. Харин өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаа бүрэн зогсооход хүрлээ. Үнэхээр харамсалтай байна. Дэлбэрэлт болохоос өмнө бид шархтсан хүүхдүүдийг эмчилж байсан. Ихэнх нь 10 нас ч хүрэхгүй хүүхдүүд байлаа. Би гашуудаж байна” гэж ярьжээ.

 

Пентагон эмнэлэгийн байгууллагыг бөмбөгдсөн улстай хариуцлага тооцохоо мэдэгдэж, эрс буруутгасан байна.

 

Цагаан ордон уг цэргийн ажиллагааг Оросууд хийсэн хэмээн мэдэгдсэн ч Москва албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм. Дамаск хотноо байрлах хүүхдийн эмнэлэгийг өнгөрөгч долоо хоногт Оросууд бөмбөгдөж, 16 хүүхдийн амийг хөнөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ar geriinhend n huuhdiin mongo
2016-09-03
Зочин:
orosuudiig gutgeed , amerikchuud l bombogdson
2016-09-03
Зочин:
Америкаас өөр хэн энгийн ардыг бөмбөгдбөх вэ дээ. Америк л бгаа.
2016-09-03
лол:
лол гэж одоо байтлаа ямарч гэмгүй бяцхан жаалуудыг бөмбөгдөж алж тоглох нь дутаждээ энэ 2 том гүрний алуурчид.
2016-09-03