Rokit Bay тоглолт хийнэ
2016-09-02

Реппер Rokit Bay өнгөрсөн тавдугаар сард 10 дуунаас бүтсэн  “Хариуцлага” нэртэй цомгийг худалдаанд гаргасан. Тэгвэл энэ удаад тус цомгоор нэрлэсэн тоглолт зохион байгуулахаар болжээ.

 

Тоглолтод “Хариуцлага” нэртэй цомогт багтсан уран бүтээлүүд дуулагдах ажээ. Тус цомогт “Хэний хүүхэд вэ”, “Тасархай залуу”, “Диваажингийн нулимс”, “Ганцаардсан улс төрч”, “Эвшээсэн дагина”, “Аюултай бүс”, “Бороо”, “Бор арьст Гаамп”, “3.2.1” зэрэг дуу багтсан байдаг. Дуучин эл цомогтоо эцэг эхийн хариуцлагын тухай сэдэв хөндсөн юм.

 

 

Тоглолт энэ сарын 9-нд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Cool zaluu shuu, amjilt
2016-09-02