Ихэнхи нутгаар бороо орно
2016-09-03

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

 

2016 оны 0есдүгээр сарын 03-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 хэм, Алтайн өвөр говиор 21-26 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 12-14 хэм дулаан байна.

 

2016 оны есдүгээр сарын 04-ноос есдугээр сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын зарим газраар бороо, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Салхи 4, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 6-наас нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна гэж Ус цаг, уур орчны судалгаа, шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин