Обама, Си нар маргаантай арлын асуудлаар ярилцана
2016-09-04

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНХАУ-д зохион байгуулагдах дээд хэмжээний “Их 20” уулзалтад оролцохоор тус улсад хүрэлцэн ирсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр уулзалтын дараа БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзахаар болсон хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Удирдагчид сүүлийн үед олон улсын анхаарлыг татаад буй Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар ярилцах гэнэ.

 

Бээжин маргаантай бүсэд цэргийн бааз барьж, цэргээ байршуулсанаас болж Азийн олон гүрэн дургүйцлээ илэрхийлсэн билээ. Уг үйл явдалтай зэрэгцэн Вашингтон байлдааны онгоцуудаа маргаантай бүс рүү илгээсэн нь хоёр улсын дунд таагүй харилцаа үүсгэсэн юм.

 

Обама, Си даргатай уулзах санал гаргасан аж.

 

Цагаан ордны тэргүүн уг уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Сирийн асуудлаар ярилцах бол Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай Курдын асуудлаар ярилцахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин