Реалити шоуны од руу гурил цацжээ
2016-09-04

 

Америкийн “ITV” сувгийн “EX on the Beach” реалити шоуны оролцогч Холли Ридвуд руу нэг этгээд гурил цацсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр Нью Йорк хотноо зохион байгуулагдсан нэгэн үдэшлэгээс гарч явах үед нь хар цамц, өмд болон малгай өмссөн 20 орчим насны залуу гурил цацаад зугтаажээ.

 

Энэ үед Холли маш чангаар орилж, тусламж хүсчээ. Холлигийн нэг найз зураг авахгүй байхыг сэтгүүлчдээс гуйж байсан гэнэ. Цагдаагийнхан гурил цацсан залууг баривчилсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
hun:
balai yum boljeee
2016-09-06