Талибанчууд христид итгэгчдийг хөнөөжээ
2016-09-05

 

Алан хядах “Талибан” бүлэглэл өчигдөр 18.00 цагийн орчимд Пакистаны Мардан хотноо цуврал халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Уг халдлагын улмаас 14 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархтсан талаар Мардан хотын Цагдаагийн газраас уламжлав.

 

Амиа золиослогч этгээд христийн сүм дотор өөрийгөө егүүтгэсэн аж. Уг халдлагаас хагас цагийн дараа нэг амиа золиослогч Мардан хотын шүүхийн байрны өмнө өөрийгөө егүүтгэсэн талаар албаныхан мэдээллээ.

 

Талибанчууд өөрсдийн  радиогоор “Бид христид итгэгчдийг хүйс тэмтрэх болно” гэж мэдэгджээ.

 

Энэхүү халдлагаас цаг орчмын  дараа талибанчууд мөн Пешавар мужид халдлага мужид халдага үйлдэж, нэг хүнийг хөнөөжээ. Амиа алдсан эр тус мужийн томоохон албан тушаалтан гэх мэдээллийг ойрын эх сурвалж хэвлэлийнхэнд өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин