Өнөөдөр болох зарим үйл явдал
2016-09-05

10:00 цагт:  Удирдлагын академийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ТАЗ-ийн дарга Б.Цогоо нар оролцоно.


11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд МУ-ын эдийн засгийн хямралаас гарах гарц буюу ISO сэдвээр Британийн стандартын байгууллагаас мэдээлэл хийнэ.


11:00 цагт: Төрийн ордны баруун хаалган дээр БЗД-ийн засаг дарга асан өнөөгийн УИХ-ын гишүүн Б.Батзоригийг эсэргүүцсэн иргэд УИХ-ын дарга М.Энхболдод бичиг хүргүүлэхээр цуглана. 


11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Итгэл, Найдвар, Боломж-Улаанбаатар 2016” хандивын гүйлт болох талаар "Ахилис Монгол" олон улсын байгууллага мэдээлэл хийнэ.


13:00 цагт: Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох "Ice Top” энэ жил 20 нас хүрч байна. Тэд 20 жилийн ойдоо зориулан "Баярлалаа” бие даасан тоглолтоо толилуулахаар болсон талаар мэдээлэл хийнэ. 


12.00 цагт:  Сагсан бембегийн Олон улсын "Чингис хаан кап" тэмцээний хэвлэлийн бага хурал Шонхор tower-ын 12 давхарт болно. 


14.00 цагт: ХААИС-д “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт”-ын нээлт болно.


 

Shuud.mn
Сонин хачин