Шатахуун борлуулагчид шалгалтад унажээ
2016-09-05

Нийслэлийн онцгой байдлын газраас газрын тос олборлодог, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг байгууллагыг шалгажээ. Шалгалтад хамрагдсан 38 объектоос галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 325 зөрчил илрүүлсэн байна. Мөн 6 субъектыг 5.6 сая төгрөгөөр торгожээ. 

 

Гал унтраах тактикийн сургуулийг Ойн бирж ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц 39 дүгээр салбар, Мон газ сервис ХХК-ийн агуулах,  Сод монгол групп ХХК-ийн шатахуун түгээх станц 32, 37, 56 дугаар салбар, Ник Петровис ХХК-ийн Багануур нефть хангамжийн салбар, Транс гайд сервис ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах зэрэг 9 объектод зохион байгуулж, тус тактикийн сургуульд Онцгой байдлын албаны гал унтраах зориулалтын 18 автомашин, нийт 262 албан хаагч, ажилтан, иргэд хамрагдсан оролцжээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Шатахуун борлуулдаг бүх компаниуд бүгд дутуу шахдаг? Үүнийг нь хэрэглэгчид гомдол гаргадагч шалгадаг байгууллагууд компаниудтай хуйвалдаад нам дараад өнгөрдөг ? Шалгалт хийдэг литерийн саваа дээрээс нь хасч тайраад тугалагаар гагначихсан байдаг юм байна лээ? 10 л авахад 1 л дутуу байх бол хэвийн л үзэгдэл ?Тэр байтугай өөр зүйлтэй хольж түгээнэ шүү дээ? Хольц нь хэтэрхээр машинуудын бензин ноцос нь дорхоноо хэмхэрээд байдаг чинь энэ холцтой шууд хамаатай? Манайд шударга ёс хэзээ ирэхийг бурхан мэднэ? Битгий удаасай л гэж залбиръя?
2016-09-05