Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавилаа
2016-09-05

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт “Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд танаа

 

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч танилцлаа.

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэр гаргах шаарлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаах...” тухай заасан. Харин эдгээр хуулиудын хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсанд тооцогдоно.

 

Ийнхүү нэгэнт батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын тогтоолоор буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, төрийн залгамж чанарыг алдагдуулсан буруу жишиг тогтоохоор байна.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.

 

Хоригийг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hudlaa shoudaj baigaa uhaantai horig tavisan taviagui huleej avahgui gedgiig sain medej baigaa
2016-09-08
zochin:
mash zuv. buruu jishij togtoohoo UIH ZG bolih heregtei. ard tumnee bodohgui baival songoj chadsan um chin ogtsruulj taraaj bas chadna sh dee muriin hutulburuu sanan sanan zuv shiidver gargaj baival yaasan um dee
2016-09-06
Зочин:
shilen dans aar erunhiilugchiin odoriin hool 1315000 gej il garch irdeg bolsisd chi yu zarluulah geed bgnn
2016-09-05
Gonchig:
Zuv zuv estoi goe...estoi goe do goe do!!!!!
2016-09-05
Иргэн:
Хориг тавих нь зөв нэгэнт батлагдсан хууль хойшлуулах нь маш буруу үлгэр дууриалал болно энэ хуулыг хүлээж байгаа маш олон ард иргэд байгаа шүү
2016-09-05
Зочин:
Буруу жишиг гэдэг хэллэгийг маш их хэрэглэх боллоо. Хууль зөрчсөн гээд шууд хэлэх чадваргүй байгаа юм болов уу. Эсвэл хуулийн зохицуулалтгүй юм болов уу? Ойлгохгүй юм.
2016-09-05
zochin:
huulia meddeggui huuiai undsen utgaar n zorchdog ene hun yun horig yrad bigaan bas jishig gechhej doodoh n horig gesen buduuleg utggui yumaa tat
2016-09-05
ойн сармагчин:
Хориг тавих нь зөв. Тэгэхгүй бол таалагдаагүй батлагдсан хуулиудыг Тогтоол гаргаад буцааж татаад байдаг Тэнэглэл бий болох хаалга нээгдэнэ.
2016-09-05
zochin:
ene neg Mongoliin hogjiliin tushaa novshiin amitan eeb geech bushuuhan dald ordoggui yum bihdaa jinhen ideelsen hatig enees salaagui tsagt mongolchuud amar zaya uzehgui unadaa mongolchuud mn medleg bihgui bolovsorol bihgui shumal huseliin dalai...eo
2016-09-05
hvn:
Mongoliin tvvhen deh hamgiin sn yoronhiilogch shv. Hool moolnii zardliig yoronhiilogch ooroo togtoodoggv bh uih aas batalsan huulindaa l zardliin tuhai bga. Yoronhiilogch hvn batlagdsan huulind oorchlolt oruulj chadqshvde
2016-09-05
зочин:
Хориг тавих нь маш зөв. Хориг тавиасай гэж хүсэж байлаа. тэгэхгүй БОЛ ИЙМ ЖИШИГ ТОГТВОЛ ЯАНАА ГЭЖ АЙЖ БАЙЛАА
2016-09-05
Зочин:
Элбэгдорж оо битгий давраарай. Та Монголын ард түмний хөрөнгөөр туйлж байгаа хүн шүү Өдөрт 1,315,000 төгрөгний хоол иддэг асуудлаа эхлээд шийдчих. Худлаа гэж няцаалт өгсөн байна лээ танай тойрон хүрээлэгчид . Ард түмэн итгэхгүй байна. Тэгвэл таны өдрийн хоолны зардал хэд вэ гэдгээ ил тод зарлачих
2016-09-05
Зочин:
shilen dans aar erunhiilugchiin odoriin hool 1315000 gej il garch irdeg bolsisd chi yu zarluulah geed bgnn