Хэнтийн замын ”эзэн”-д хариуцлага тооцно
2016-09-05

Зам, тээврийн хөгжлийн “Сайдын шуурхай” өнөөдөр зохион байгуулагдаж, салбарын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа хэлэлцлээ.

 

Сайд Д.Ганбат шуурхай хуралдаанаар зам болон тээвэрлэлттэй холбоотой асуудал, замын арчлалт, засварын асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тэрээр амралтын өдрүүдэд зорчигч тээврийн газруудын үйл ажиллагаатай танилцаж байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагт Баянзүрх товчооны үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд өнөөдөр ажлын хэсэг байгуулагдаж, товчоог нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа эхлэж, холбогдох албаныхан нэг дор төвлөрөхөөр болж байгаа юм.

 

Өмнөх шуурхай хуралдаанаар ургац хураалтын бэлтгэл ажилтай холбогдуулан зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх үүрэг өгсний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас засварлуулах шаардлагатай байгаа авто зам, гүүрийн талаарх саналаа албан бичгээр ирүүлжээ. Үүнд: Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Түшиг чиглэлийн 118км зам, Булган аймгийн Түшиг сумын Эгийн голын гүүр, Сэлэнгэ аймгийн Ерөө сум-Хазайн давааны 40км зам, Хазайндаваа-Хүдэр сум чиглэлийн 50 км зам, Хүдэр сумын төвийн Хүдэр голын доод гүүр зэрэг замууд хамаарч байгаа юм. Ургац тээвэрлэлтийн гол чиглэлийн авто зам, гүүрнүүдийн эвдрэлийг шалгаж, ажлын тоо хэмжээг тогтоон, шаардлагатай хөрөнгийн тооцоог гаргахаар ЗТХЯ, “Зам, тээврийн хөгжлийн төв”, зам хариуцагч байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг газар дээр нь томилолтоор ажиллаж засвар хийгдэх зам, гүүрийн жагсаалтыг гарган төсөв гаргаж, ажил эхлүүлэх чиглэлийг өгчээ. Өнөөдрийн байдлаар Эгийн гүүрийн далангийн шороон дүүргэлтийг хийж гүйцэтгээд байгаа талаар танилцууллаа. Иймд яамны удирдлагууд ургац тээвэрлэлтийн гол замуудад байнгын комисс ажиллуулж зам болон тээврийн хяналтыг тавьж ажиллах үүргийг холбогдох газруудад өглөө.

 

Мөн Улаанбаатар-Хэнтий чиглэлийн замын чанарын асуудлыг яаралтай судалж, буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцохыг холбогдох газрын дарга нарт даалгав. 

 

ЗТХ-ийн сайд Д.Ганбат аливаа үйл ажиллагааг хүнд суртал гаргахгүйгээр, түргэн шуурхайгаар үүссэн асуудал, хүндрэлийг шийдвэрлэх арга замыг ямагт эрэлхийлж байхыг шуурхай хуралдаанд оролцогч салбарын удирдлагуудад үүрэг болгов.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Там-Очирийн замаа яах гэж байна
2016-09-07
zuv:
garamgaibaatar bolon tuhain ued mergejliin hyanaltiin darga bsan hund bas tootsoh heregte sdakuud
2016-09-06
doogii:
New progress group-n Altain zam
2016-09-06
зам:
Одоо буруутанг хайгаад ч яахав олоод ч яахав. Тэд одоо засна гэж бхгүй. Харин засаж сайжруулахаа ярьсан нь дээр дээ
2016-09-06
иргэн:
гарамгай баатарын зам
2016-09-05
Зочин:
Хэнтийн зам эвлэрч эхлэхэд тухайн үеийн засаг дарга буруутай. Учир нь ЗГмөнгийг нь гаргаад байхад сонгуулийн оноо цуглуулж сурталчилгаанд ашиглах гээд засаагүй юм. Чанар муутай байгааг нь МХЕГ хяналт муу хийсэнтэй холбоотой.
2016-09-05
зочин:
Энэ мэтчилэн шаардлага хүргүүлж,хариуцлага тооцдог бол талархаж байна.Ханын материалын эцсийн засагдаж байгаа явган хүний замыг анхааралдаа аваад өгөөч зам хоорондын налуу дээр тэргэнцэртэй хүн зун явах нь битгий л энгийн хүн,настай хүн,хүүхэд өвөл цас мөстэйд хальтарч унахаар огцом хийгээд байна.Тэргэнцэртэй хүн хэзээ ч тэрүүгээр явж чадхааргүй байна шдээ.Машин замаар явах аюултай гэдгийг мэдэж баймаар.Зам барьж байгаа хүмүүсийг өөрсдийг нь тэргэнцэр дээр суулгаж байгаад явуулж үзүүлмээр ч юмуу ер ойлгох шинж алга аа
2016-09-05
Зочин:
garamgaibaatariig nutsgeleed huuhduudiinh hamtaar ter zamaar yawuul 469-tei
2016-09-05
zaza:
Chandgwnii taliin zam Garamgaibaatariinh
2016-09-05
irgen:
boljdee ehleed ingedeg um eshee abah helber bololmoi daraa ni martdag shuudee Garamgai baatraas emne Teb aimgiin Lun Dashinchilengiin zam baina ih hurliin gishuun DAMBAOCHIR BNA OLON CH HUNII AMIIG ABSAN SHDEE ENE HUND BAS HARIUCLAGA TOOCOOROI
2016-09-05
Зочин:
Бас Архангайн Хотонт сумаас цэнхэр сум хүртэлх Хатуу хучилттай замыг хулхи тавьсан Алтайн Зам билүү нэг компанийг шалгавал Увс завхан Архангайн ХОЙД СУМДЫН ЗОРЧИГЧИД ИХ БАЯРЛАНА ДАА.
2016-09-05
doogii:
New progress group-n Altain zam
Зочин:
Ингэж эхэлж л байдаг юм. Тэгээд л чимээгүй болно. Гайхах хэрэгггүй.
2016-09-05
zochin:
Ali ch chileliin zamaar yavahad hujaa nariin hiisen ni uldeed busad ni duussan Manaihan zam hiine gej yu bhav dee Dan darga nariin luivraar avch hiisen nuh havanguud l bdag shuu dee
2016-09-05
zochin:
Garamgaibaataraar toluul
2016-09-05
zochin:
Garamgaibaatariig nutsgelj bgaad naad zamaaraa chir
2016-09-05
Zochin:
Busad uls 60-120 jiliin nastai zam tavidag bhad manaih 3-4 jiliin l nastai bh yum. Arai ch de. Hairan mungu
2016-09-05
Me:
Garamgaibaatar gej sugsulzuurees uur buruutai hun bgaamu.
2016-09-05
Зочин:
Aytai yu garamgai ah l hariutsah bh daa
2016-09-05