С.Чулуунбаяр: Хорин жил хамт байсанд баярлалаа
2016-09-05

Хип хоп урсгалаар уран бүтээл туурвидаг “Ice Top” хамтлаг 20 жилийн ойгоо тэмдэглэхээр болжээ. Тэд 20 жилийн ойдоо зориулан “Баярлалаа” нэртэй  бие даасан тоглолтоо хийхээр тов зарлаад буй юм. Тус хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тоглолтод  “Ice Top” хамтлагаас гадан “Хар сарнай”, “Хар тас”, “Люмино”, “Эрх чөлөө”, “Дайн ба энх”, “Татар”, “Дижитал”, “DJ Mr Dogs”, “Харанга” хамтлагийн дуучин  Х.Лхагвасүрэн, поп дива Т.Ариунаа, “Хурд”, “Гурван охин”, “Киви”, “Лемонс”, “A Sound”, “Click click Boom”, реппер Gee, Genne, Rokit Bay зэрэг хамтлаг дуучин оролцож, ая дуугаа өргөх ажээ.

 

Тус хамтлагийн дуучин С.Чулуунбаяр “Манай хамтлаг 1998 оны аравдугаар сарын 13-ны өдөр Монголын анхны хип хоп хамтлагуудын нэг болж, найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Түүнээс хойш 20 жил өнгөрсөн байна. Бидний дууг сонсож 20 жил хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Энэ хугацаанд урын сандаа 250 гаруй уран бүтээлтэй болж амжжээ. Хорин жилийн хугацаанд бүтээж, туурвисан шилдэг уран бүтээлүүдээ “Баярлалаа” тоглолтод дуулах болно. Энэ удаагийн тоглолтод зургаан гишүүн оролцоно” хэмээв.

 

Тус хамтлаг 20 жилийн хугацаанд:

 

  • Санаа нэг 2000.03.18-нд (Топ тен)
  • Энэ миний хайр 2000.10.21-нд (Топ тен)
  • Hip Hop мандтугай 2001.02.03-нд (Монгол бөхийн өргөөнд)
  • Бид одоо хүүхэд биш 2002.01.26-нд (UB-Palace концертийн их танхим)
  • Уйлах эрхгүй хайр 2003.02.03-нд (UB-Palace концертийн их танхим)
  • Хайраа надаас асуу 2004.02.18.19-нд (UB-Palace концертийн их танхим)
  • Сүлжээ 2005.01.21.22-нд (UB-Palace концертийн их танхим)
  • Hip Hop сургууль 2005.09.01-нд (UB-Palace-ийн Open-Air)
  • Саак 2006.06.09-нд (UB-Palace-ийн Open-Air)
  • “Гараа өргөцгөөе” 2008.11.08-нд (UB-Palace концертын их танхим) зэрэг бие даасан тоглолтыг хийж байжээ.

 

Энэ удаагийн тоглолт нь тус хамтлагийн 15 дахь тоглолт юм байна. Хамтлагийн залуус 20 жилийн ойдоо зориулан тоглолтынхоо тасалбарыг 5 мянган төгрөгөөр борлуулахаар болжээ. Тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 9-нд болно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
айес топ хамтлаг Монголын хип хопыг өдий зэрэгтэй болгохын төлөө өөрсдийн амьдралыг зориулсан айес топ байгаагүй бол жий байхгүй десант байхгүй рокет бэй ч байхгүй. үндэс суурийг нь тавихын тулд хайрын дуу дуулах байсан. тэд одоогийн хип хоп хөгжмийг хүлээн зөвшөөрүүлж чадсан. рок попынхонд дисс шаасан сүрлэг гарууддаа. буруу зүйлд уруу татсан гэж байна харин ч үлгэр жишээ хамтлаг шүү. шоронд сууж гарч ирээд гаргасан дуу бүрт нь алдаж эндэж алхах вий гэж залууст анхааруулсан, алдаж эндсэн залуусын алдаа биднээр дуусаг гэж дуулж байлаа энд сэтгэгдэл бичсэн хийсэн зүйлгүй бааснуудын хажууд нэг бүтэн үеийг хүмүүжүүлсэн гарууд шүү хүндлье та нарыг...
2016-09-05
Зочин:
18?
2016-09-05