Террористууд Багдад хотноо халдлага үйлджээ
2016-09-06

Иракийн нийслэл Багдад хотноо террористууд өчигдөр 18.00 цагийн орчимд цуврал халдлага үйлдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

“Уг террорист ажиллагааны үеэр долоон хүн амиа алдаж, 14 хүн  шархтсан” талаар Багдад хотын Цагдаагийн газраас уламжлав. Террористууд уг халдлагыг үйлдэхдээ гар аргаар үйлдвэрлэсэн тэсрэх бөмбөг ашигласан болохыг шалгалтын явцад тогтоожээ.

 

Багдад хотын халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Хэт даврагчид “Бид Каррадагийн халдлагыг давтах болно” гэж жиргэсэн байна.

 

Тус бүлэглэл өнгөрөгч долоодугаар сард Багдад хотын Каррада дүүрэгт террорист халдлага үйлдэж, 300 орчим хүний аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин