Харри, Кендал нар үерхэх болжээ
2016-09-06

Британийн “One Direction” хамтлагийн дуучин, ахлагч Харри Стайл реалити шоуны од, супермодель Кендал Женнертэй үерхдэг гэдгээ хэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос 2013 оноос болзож эхэлсэн  ч энэ хугацаад олон удаа салцгаасан гэнэ.

 

Харри “Өглөөний мэнд Британичуудаа” нэвтрүүлэгт уригдах үедээ “Үнэнийг хэлэхэд, биднийг найзууд хэмээн хэвлэлийнхэн мэдээлдэг байсан. Гэхдээ бодит үнэн гэвэл бид дурлалт хосууд байсан” гэж хэлжээ.

 

Харри 22 настай бол Кендал 20 настай юм. Тэд Лос Анжелес хотноо амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Сэтгүүлчдийн харсан Кендал “Бид нуугдах шаардлагагүй” хэмээн хашгирчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин