Лохан найз залуутай боллоо
2016-09-06

Холливуудын жүжигчин Лэндсей Лохан өнгөрсөн долоо хоногт сүйт залуу, ОХУ-ын тэрбумтан Игорь Тарабасовоос салсан тухайгаа мэдэгдсэн. Хос тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар төлөвлөж байсан юм.

 

“Игорь сүйт бүсгүйгээ хэл амаар доромжилж, гар хүрсэн нь салалтын шалтгаан болсон” хэмээн Лоханы найз ярьжээ.

 

Лохан дөрвөн сартай жирэмсэн гэнэ. Жүжигчин бүсгүй шинэхэн найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Дэннис Папагеога гэх залуутай үерэх болжээ. Жүжигчин бүсгүй инстаграмдаа найз залуутайгаа авахуулсан зургаа нийтлээд “Аз жаргал хүсээч” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин