Цахим дайнд хэн ялав
2016-09-07

АН байхгүйтэй адил байгаа энэ орон зайд Д.Сарангэрэл гишүүний хэлснээр үнэхээр цахим дайн болж байгаа юм бол энэ дайнд ард түмэн гэдэг сөрөг хүчин яллаа. Цахимд тэдний орон зай, дуу хоолой чөлөөтэй байлаа. “Одоохондоо”... гэж хашилтад авмааргүй байна. Ил болсон хаалттай хурлын тэмдэглэлийн мөрөөр тагнуул тавих болсон МАН-ын алхам далд түгшүүрийг хэвлэлийнхэнд төрүүлээд байна. Нэг сэтгүүлчийг бариад авч болох ч сошиалыг хааж хэвлэлийн эрх чөлөөг ул дороо хийчихгүй байх гэж найдья.

 

 

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж 2016 оны төсвийн тодотголд тусгасан татвар нэмэх хуулийн төслүүдийг эгүүлэн татах шийдвэр гаргасан талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлжээ.

 

Орон нутгийн сонгууль дөтөлж байхад түрдээ биеэ барьцгаая гэсэн улс төрийн шийдвэр байх талтай ч ямартай ч энэ удаа цалин хасагдахгүй, татвар нэмэгдэхгүй байх боллоо. МАН иргэдээ бодоод Засгийн газрынхаа хямралаас гарах анхны төслийг ээлжит бусаар унагаалаа. АН шиг чихгүй толгойлоод цааш зүтгээд байсангүй. Жирийн гишүүдийнхээ үгийг ч сонссон л юм байна.

 

Хямрал бодитой ба түүнээс гарах сонголт тийм олон биш байгааг ард түмэн, хэвлэл мэдээлэл хамтдаа мэдэрсэн нь энэ татвар нэмэх дуулианаас үлдсэн сайн зүйл нь байлаа. МАН-ын бүл­гээсээ томилогдсон төсвийн тодот­голын ажлын хэсгийн ахлагчаар Ч.Улаан гишүүн ажилласан юм байна. Төсөв татвартай холбоотой хэлэлцүүлэг дээр Монгол улсын сан хөрөнгийн тамгыг олон жил атгасан энэ хүний туршлага нөлөө их байсан байж таарна. Түүний авдраа уудлах хэрэгтэй талаар хэлсэн үг олон нийт хэвлэл мэдээллийхний хэлсэн үгтэй нэг цэгт л очсон харагдсан. Иймэрхүү хал үзэж халуун чулуу долоосон, төр түшилцэж явсан гишүүдээрээ МАН төрөө оройлуулаад яваасай гэсэн хүлээлт олон нийтэд байсан.

 

Үнэндээ Ж.Эрдэнэбатын танхимын хямралаас гарах гарааны төсөл муу байсандаа бус түүнийхээ цаад учир задаргааг олон нийтэд, хэвлэлийнхэнд нухаж танилцуулалгүй Их хуралд бариад орчихсон нь гол алдаа нь болов. Хаалттай хурлын тэмдэглэлийг ажвал зарим жирийн түшээ нь хуулийн төслүүдийн цаад агуулгыг байнгын хороогоор орох үед нь хэвлэлийн шүүмжлэлтэй харьцуулж байж тунгаан харсан бололтой санагдсан.

 

Сангийн сайд нарын хэд хэдэн сүржиндүү мэдэгдлийг дамжуулсныг эс тооцвол Засгийн газрын хэтийн зорилго, хэмнэлтийн төслийг танилцуулсан тайлбарласан ярилцлага, хэлэлцүүлэг бараг явсангүй. Өдөр болгон бороотой гэдэг шиг өглөө бүр л ямар нэг халамж хасах, татвар нэмэх тухай мэдэгдэл шуугиан босоод байлаа. Энэ засгийнхан жирийн яриагаар иргэддээ ойрхон хэлээр ярьж сурахад анхаармаар. Хэвлэл мэдээллээ хэт хайрцаглаж, арай л ихэмсэг оршихуй дээр бариад байгаа санагдана. Үр дүнд нь бодлого нь зөв буруугаа хэлэлцүүлэхээс өмнө шүүмжлэлийн бороонд намрын тариа шиг цохиулчихаж байна.

 

Бид өөр хоорондоо ямар нэг дайн өрнүүлж хуваагдалд хүрээгүй. Тулгарсан бэрхшээлээс гарахдаа иргэдээ бодсон эерэг шийдлээр ирээдүйгээ харсан замаа зөв сонгохыг төр засгаас шаардсан. Зарим талаар хатуу хэлсэн шүүмжилсэн байж болно. Итгэлээ өгсөн ард түмэн хүсэх зүйл ихтэй, бас хамгийн тэнцвэртэй нөлөөлөл үзүүлэх сөрөг хүчин болсныг хямралыг хэрхэн гэтэлгэх дуулиан харууллаа. Туйлширч болохгүй л дээ. Засгийн газрын буцаан татсан төслүүдэд сугалж авахаар зөв өнцөгтэй татварууд ч байсан. Мөн хоёрхон тэрбумыг хэмнэхийн тулд 400 мянган хүний цалинг хасах тухай алдаа ч байсан.

 

МАН төвтэй байхаас өөр аргагүй сонголтыг ард түмэн хийсэн. Гэхдээ 65-ын бүлгийн жаргах цаг одоо биш. Дараагийн сонгуулийн ялалт ч бус, өрнөөс гарч өндийсөн ард иргэдийнх нь магнай тэнийлттэй цуг ирэх ёстой. 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tsaad sanaa ni OFFWOR. Bond .har zah zeel iig nuuh geed bna uu CHI ARD TUMENEES. ..
2016-09-07
Зочин:
Hyamralaas garch l bval tsalingaa hasuulj tatvaraa nemsen ch gesen ene buhniig uls eh orniihoo tuluu hamdaa uureltseed davay l gej bodoj bailaa.
2016-09-07
12457896:
Орон нутгийн Сонгуулийн дараа ДАХИН ОРуулаад батлуулчихьяа гэж МАН-ын БҮЛГИйн хаалттай хуралдаан шийдсэн гэнэлээ шүү.
2016-09-07
iii:
ur huuhed undes ugsaataigaa uhliin muugaar uheerei mongoldoo yaj amidrahaa omhii hujaa chamaar zaalgahgui ee.......o
2016-09-07
зочин:
Тэгээд шорондоо хийгээч дээ хэрэг хийчихсэн юм бол шагах цаг зөндөө өнгөрлөөш дээ хүн доротжлоод сууж байхаар
2016-09-07
iii:
omhii hujaa min chi amjihgeee .........shataj dald or
2016-09-07
Зочин:
Худлаа даа.орон нутгийн сонгуулийн дараа иргэн хун илжигнээс дор хуцваа л гэнэ
2016-09-07
Зочин:
salga batuul aluurchin erdene gompo saixanbileg xujaa bayartsogt bas deerees ni ter xuzuugui noxoriig shalgaad shorond ni xiix tsag ni bolson.
2016-09-07
зочин:
Тэгээд шорондоо хийгээч дээ хэрэг хийчихсэн юм бол шагах цаг зөндөө өнгөрлөөш дээ хүн доротжлоод сууж байхаар
iii:
omhii hujaa min chi amjihgeee .........shataj dald or
Зочин:
AH iin alban tushaal erx medelee aldsan luivarchid oorsodiinxoo xamag muu muuxaig MAH luu chixex gej setguulchidiig xolsolj bna.ongorson 4 n jil yamar aimaar odruud bsaniig ard tumen martaagui l bgaa.ulsiin sang xoosolj uls orniig orond oruulj 4 xon jiliin dotor yaj uls orniig suiruulj boldogiig AH xaruulj chadsandaa .odoo exneesee tejeever gologuud amerik ruugaa zugtaj bna.
2016-09-07
балтл:
Хэрэггүй сайт сонинг хаа .ХЭНД ХЭРЭГТЭЙ .. ТАЛЦСАН ХЭРЭЛДСЭН ТААСАН .ТААМГАЛСАН .ЗӨГНӨСӨН ИИМ ЮМ БИЧИЖ ТАРХИ УГААЖ ЯАДАГИИН ..
2016-09-07
iii:
ur huuhed undes ugsaataigaa uhliin muugaar uheerei mongoldoo yaj amidrahaa omhii hujaa chamaar zaalgahgui ee.......o