Өнөөдөр “Сонгодог концерт”-той
2016-09-07

 

УДБЭТ-ын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан “Сонгодог концерт” нэртэй тоглолтыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

 

Тус театрын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг театрт хүндрэлгүй үйлчлүүлэх боломжийг нээж өгөх зорилгоор АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр  “Тэргэнцэртэй иргэдийн газрын зураг” төслийг хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд  “Би Чадна эм эн нэгдэл” ТББ-тай хамтран театрын гадна хэсэгт тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай шат, бариул зэргийг хийсэн аж. Улмаар дэлхийн сонгодог болон Монголын шилдэг бүтээлүүд эгшиглэх “Сонгодог концерт”-ыг тоглохоор болжээ.

 

Тус тоглолтоор дамжуулан нийгмийн эмзэг бүлгийнхэнд урам зориг өгөх, тэднийг нийгэмшихэд нь туслах зорилготой аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин