Монгол тулаанчид япончуудтай халз тулалдана
2016-09-07

 

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо Японы DEEP холбоотой хамтран ажиллахаар болсон. Хамтын ажлагааны хүрээнд энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд 7vs7 Монгол, Японы тулаанчдын дунд томоохон тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулахаар болсон юм.

 

Тулаанд Алтанцэцэгийн Ууганбаяр, Төмөрхуягийн Ганбаяр, Цогоохүүгийн Амарсанаа,Баатарын Азжавхлан, Хүүхэнхүүгийн Амартүвшин, Отгонжаргалын Пүрэв, Мөнхгэрэлийн Баярмаа нар оролцохоор болсон. Хамтарсан тулаанд анх удаа эмэгтэй тулаанч оролцохоор болсоноороо онцлог төдийгүй эх орондоо ийм тэмцээнийг зохион байгуулж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. ММА-ийн шилдэг гэсэн тамирчид маань арлын япончуудын эсрэг тулалдах юм.

Shuud.mn
Сонин хачин