Хүзүү хөшсөн үед хэрхэх вэ
2016-09-07

Америкийн “www.wikihow.com” сайт хүзүү хөшсөн үед хэрхэх талаар нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Хэрвээ та суугаа ажил хийдэг бол хүзүүний хамгаалалттай дэр худалдан аваарай. Уг дэр таны хүзүүг хөшиж, өвтгөхөөс хамгаална.

 

Алхам №2

 

 

Таны хүзүү хоёроос дээш хоног хөшиж өвдсөн бол  20 минутад нэг удаа алчуурыг хүйтэн усанд норгоод хүзүүн дээрээ жин тавиарай.  Энэ арга таны өвдөлтийг намдаах болно.

 

Алхам №3

 

 

10-15 минут мөстэй хүйтэн жин тавихад хүзүүний бүх өвдөлт намддаг байна.

 

Алхам №4

 

 

Хүзүү хөшсөн, өвдсөн үедээ та цэх зогсоод толгойгоо доошлуул. Энэхүү дасгалыг 20-30 удаа хийхэд хангалттай.

 

Алхам №5

 

 

Мөн цэх зогсоод толгойгоо зөөлхөн хажуу тийшээгээ болго. Энэхүү дасгалыг 1-2 минут хийнэ.

 

Алхам №6

 

 

Хүзүүгээ зөөлхөн нар зөв эргүүл. 4-5 удаа энэхүү дасгалыг хийхэд хангалттай.

 

Алхам №7

 

 

Хүзүү өвдөж, хөшсөн үед та хүнд дасгал хөдөлгөөн бүү хий.

 

Алхам №8

 

 

Хэрвээ таны хүзүү байнга өвдөж буй бол та мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай.

 

Алхам №9

 

 

Мөн өвдөлт намдаах тос түрхэж болно.

 

Алхам №10

 

 

Хүзүү өвдөх эсэх дэрнээс шууд хамааралтай. Таны дэр хатуу байх ёстой.

 

Алхам №11

 

 

Доошоо харж унтах хориотой.

 

Алхам №12

 

 

Та усанд орохдоо ванндаа хоёр халбага давс хийгээрэй. Давс таныг тайвшруулж бүх төрлийн өвчинг намдаана.

 

Алхам №13

 

 

Массаж хийлгэх.

 

Алхам №14

 

 

Хүзүү өвдөхөөс урьдчилан сэргийлэх нэг арга бол цэх суух юм.

 

Алхам №15

 

 

Хүзүү өвдсөн үед та үүргэвчтэй цүнхнээс татгалзаарай.

 

Алхам №16

 

 

Олон цаг утсаар оролдох, доошоо харахад хүзүү улам өвддөг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин