Нүүр шилжүүлэн суулгасан эмэгтэй нас баржээ
2016-09-07

Францын эмч нар 2005 оны есдүгээр сард анагаах ухааны түүхэнд анх удаагаа нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн билээ. Изабель Динуар гэх эмэгтэй тэжээвэр нохойндоо уруулж, танигдахыг аргагүй болсон юм. Хагалгаа 12 цаг үргэлжилж, эмэгтэйд хамар, уруул, ам, чих шилжүүлэн суулгасан билээ.

 

Эмэгтэй энэ хугацаад эмчийн хяналтад байжээ. Тэгвэл Изабель Динуар 49 насандаа нас барсан болохыг Францын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн талаар “www.news.com.au” уламжлав.

 

Динуар дархлааны эмийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ний өдөр нас баржээ. Уг мэдээллийг гэр бүл нь нууцлахыг яамны удирдлагуудаас хүссэн боловч өчигдөр санамсаргүйгээр мэдээлэл задарсан болохыг орон хэвлэлүүд мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин