Ээлжит бус чуулган маргааш хаагдана
2016-09-08

Өнгөрсөн сараас хуралдаж эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хаалтаа хийнэ. 2016 оны төсвийн тодотгол, Мэргэжлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах зорилготой ээлжит бус чуулган үүргээ биелүүлсэн хэмээн үзэж, хаалт хийх товыг зарлажээ. Маргааш улсын төсөв болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр чуулган хаагдана.

 

 

Харин өчигдрийн хуралдаанаар 17 хууль, 1 тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталж, хуулийг бөөндөв. Мөн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж, санаачлагчид нь буцаасан юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин