Ам алдвал барьж болдоггүй
2016-09-08

 

Хамтын тэтгэврийн хуулийг буцаан татаж, дахин оруулж ирэх асуудал сүүлийн өдрүүдэд улстөржилтийн бай болж байна. Энэ хуулийн төсөл яригдаж эхэлсэн цагаасаа нийгэмд хүлээлт үүсгэн, хэрэгжих хугацаа нь болоогүй ч батлагдсан даруйд олон нийтийн таашаалыг хүртэж байсан. Харамсалтай нь хууль хэрэгжээгүй байхад Засгийн газар буцаан татаж, намуудын дунд автор булаацалдсан улстөржилт өрнүүллээ.

 

Ер нь намууд нийгмийн анхаарлыг татаж, дэмжлэг авсан асуудлыг өөрсдөөрөө авторлох гэж улстөржүүлдэг нь гэм биш зан. Тээр жил АН хүн бүрт байгалийн баялгаас 1 сая төгрөг хүртээнэ хэмээн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхэд МАН  “Эх орны хишиг 1.5 сая төгрөгийг хүртээнэ” гээд л байгалийн баялгийг үнэ хаялцуулж, сонгогчдын саналыг татах тактик хэрэглэсэн. Харамсалтай нь өнөөг хүртэл нийтээрээ 1.5 сая төгрөгийн эзэд болж чадаагүй, цаасан дээр хувьцаатай хэмээн тамгалснаас цаашгүй явж ирлээ. Хамтын тэтгэврийн хууль хэрэгжих эсэх нь үүнтэй агаар нэгэн.

 

Хамтын тэтгэврийг буцаан татсан үндэслэлээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хамтын тэтгэврийн хууль хэрэгжээд эхэлвэл агуулга нь өөрчлөгдөнө. Хэрвээ чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ. Өнөөдрийн амьдрал хүнд байгаа цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “миний тэтгэвэр нэмэгдэх нь үү, үгүй юу гэж их муухай зүйл бодох гээд байгаа юм.  Тийм учраас МАН энэ хуулийг Насны хишиг гэж нэрлэн үргэлжлүүлнэ” хэмээсэн  нь цаад агуулгаараа “ганцаараа эзэмшихийн тулд нэг нэгнийгээ үхээсэй гэж хүсч магадгүй учраас энэ хуулийг татах үндэслэл болсон” гэх агуулгатай.  Уг нь Засгийн газрын тэргүүний хэлсэн дээрх асуудлаас урьдчилан сэргийлж, болгоомжлох үүднээс хуулинд “Гэрлэлтээ батлуулан 15 жилээс дээш хугацаагаар амьдарч, үр хүүхэд төрүүлсэн” гэсэн заалтыг тусгаж өгсөн юм билээ.

 

Тэгээд ч Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлсэн “Монголчууд сүшиг бишрэлтэй учраас талийгаачийнхаа мөнгийг авахгүй гээд Сангийн яаманд хүсэлт ирүүлээд байгаа юм” гэсэн үгэнд 10 жилийн сурагч ч үнэмшихгүй.

 

Энэ хоёрын нэг нь Мэргэжлийн Засгийн газрын тэргүүн, нөгөөх нь Улсын сангийн тамгыг атгаж байгаа эрхэм.  Тиймээс энэ эрхмүүдийн ярьж, хэлэхийг сонссон олон нийт юун Мэргэжлийн Засгийн газар вэ, “мэдрэл гарууд вэ, яадаг” хэмээн бухимдцгааж байна.

 

Хамтын тэтгэврийн хуулийг буцаан татсан үндэслэлээ нийгэмд зөв мессэжээр хүргэж чадахгүй УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд хэмээх “давхар дээл”-тэй сайд нар олны зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн үгэндээ ороогдож эхэллээ. Ам алдвал барьж болдоггүй хойно, яая гэхэв.  Засгийн газрын тэргүүнээс нь эхлээд танхимын бүх гишүүний үг яриаг нь зүгшрүүлж, бодлогоо нийгэмд зөв тайлбарлан хүргэх хичээл заах, сургалтад хамруулах хэрэгтэйг намын дарга нь эрхбиш ойлгосон байлгүй. Түмэнд бодлогоо зөвөөр ойлгуулж чадахгүй эрхмүүд төрийг яаж удирдах вэ?

 

Ер нь парламент шинээр бүрдсэний дараахан анх удаа төрийн түшээгээр сонгогдсон зарим эрхэм “хэлд орох”,  ярьж сурах асуудалтай  тулгардаг.  Энэ удаагийн парламентад ч мөн адил гишүүдийн үг яриаг цэгцлэх асуудал тулгарсан. Шинэ гишүүд хэн нэгэнд хандаж үг хэлэхдээ “ахдаа, эгчдээ, дүүдээ” гээд л өөриймсөж яриад эхэлдэг. Жишээлэхэд, УИХ-ын шинэхэн гишүүн Ж.Ганбаатар Засгийн газрын гишүүдийг томилох хэлэлцүүлгийн үеэр байнгын хороо, чуулганы хуралдаанаар дэмжиж байгаагаа хэлж “Энэ ахдаа амжилт, тэр эгчийгээ дэмиж байна “ гээд л ярьж байгааг олон нийт эгдүүцэн хүлээн авч, “яасан олон ах, эгчтэй хүн бэ” хэмээн ёжилж байлаа.  Угтаа сайдад нэр дэвшиж байгаа эрхмийг дэмжиж байгаа төрийн түшээд “Энэ нэр дэвшигчийг дэмжиж байна. Бид тухайн байгууллагад хамт ажиллаж байсан. Ажилдаа хариуцлагатай, салбартаа мэргэшсэн” гэх жишгээр саналаа хэлдэг. Энэ нь дүрэм, журам хуулиар бичигдээгүй ч өнөөгийн төрийн хэллэгийн онцлог. Олон улсад ч тухай тухай парламент, төрийн зөвлөл, ДУМ-д тогтсон үг хэллэгийн код байдаг байх.

 

Ер нь байнгын үйл ажиллагаатай парламент бүрэлдэн бий болсноос хойш төрийн түшээд бие биенийгээ “эрхэм гишүүн” хэмээн дуудах нь зохистой гэсэн төрийн хэллэг үүссэн байдаг юм билээ. Тиймээс өнөөг хүртэл төрийн түшээд  байнгын хороо, нэгдсэн чуулган, ямар нэг арга хэмжээн дээр асуулт асуух, хариулах явцдаа “тэр гишүүний, энэ гишүүний”  хэмээн онцолж тодотгосоор ирсэн. Зөвхөн  УИХ-ын гишүүдийн хооронд ч бус сайд нар, төрийн албаныхан, парламентын сэтгүүлчдийн хувьд ч энэ нь тогтсон үг хэллэг болсон билээ.

 

Сул гишүүдийн хувьд зөв, буруу ярьж хэлж байгаад зүгширнэ гэж бодъё. Харин Засгийг тэргүүлж, эдийн засгийг сэргээн, иргэдийн амьжиргааг сайжруулах эрхмүүд наад захын хэл ярианы урлагт суралцаагүй гэхэд бодлогоо тайлбарлаж, тайлж чадахгүй баймааргүйсэн. Эсвээс үнэхээр бодит бус хиймэл зохиол тавиад байна  уу. Тийм бол найруулга хийгээд зохиол нь  хэн ч итгэж, үнэмшихээргүй маш муу болж, Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн “дүр нь зохиогүй байна”. 

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ 2 тэнэг лалрыг солиоч ээ. Тэгэхгүй бол Монголчууд хамраараа газар хатгаж мэдэхээр байна.
2016-09-09
зочин:
Мэргэжлийн гэдэгтэй санал нийлж байна.Ямар ч байсан мэргэжлийн луйварчид харагдаж байна.
2016-09-09
зочин:
ккк үнэн үү чи эсвэл тийм баян хүн үү Нэг нь насаараа даатгал төлчихөөд авахгүй өөд болбол үлдсэн нь ганцаараа мөнгө нь хаана ч хүрэхгүй хүүхдүүдийн гар харж амьдрах сайхан уу
2016-09-09
Undur nastan:
Hamtiin tetgevriih huuliig ard tumen eserguutsej baina. Bi Sangiin yamand zahia bichsen olon myangan humuusiin neg baina.
2016-09-09
зочин:
ккк үнэн үү чи эсвэл тийм баян хүн үү Нэг нь насаараа даатгал төлчихөөд авахгүй өөд болбол үлдсэн нь ганцаараа мөнгө нь хаана ч хүрэхгүй хүүхдүүдийн гар харж амьдрах сайхан уу
Зочин:
Gishuuded ogdog 1 terbumaa bolchih l doo
2016-09-09
Зочин:
Мэргэжлийн гэх тодотголтой Мэдрэлийнхэн цугласан ЗГ-г үтэр түргэн огцруулахгүй бол Монгол улсыг минь сүйрүүлэх нь ээ та минь ээ....
2016-09-09
Зочин:
Мэргэжлийн гэх тодотголтой Мэдрэлийнхэн цугласан ЗГ-г үтэр түргэн огцруулахгүй бол Монгол улсыг минь сүйрүүлэх нь ээ та минь ээ....
2016-09-09
Зочин:
Мэргэжлийн гэх тодотголтой Мэдрэлийнхэн цугласан ЗГ-г үтэр түргэн огцруулахгүй бол Монгол улсыг минь сүйрүүлэх нь ээ та минь ээ....
2016-09-09
MAN..yamarch chadamjgui ...:
MAN yamarch chadamjgui zalgamj halaagui bolchihjee..ene heden said gesen garuud ni butehguiee. sahil hurteed shal dordov geech boloh niee..AN arai l deer bsiimuu ?
2016-09-09
MAH:
xoxichinee...xen ta nariig MAHai namiig songo gesin...odoo bitgii gonshiginood baitsgaa!!!!
2016-09-08
Зочин:
Ene shuud.mn site unshix iumgui ontsgui site boljee.Xaagdval taarna.
2016-09-08
Zochin:
Bvgdiig ogtsroluul hudalaa ih yarih umaa
2016-09-08
zochin:
ed nar chini biden shig etseg ehgui humuus yum bailgui dee huuliig butsaaj tataj baigaag demjihgui bna hamtiin tetgever nereer ni butsaaj heregjuul enend neeh ih hurungu mungu orood baihgui yag huulia heregjuuleed yavah yum bol boloh ed harin huuli, durmiin daguu bish uguh uguhgui hund taraagaad dampuuruulchihgui l bol hyanalt shalgalt sain baih yostoi baih.
2016-09-08
Зочин:
Хууль буцаан татаж байгааг дэмжихгүй байна Гэхдээ юу үнэн бэ гэвэл АРД ТҮМЭН өөрсдөө энэ бүхэнд буруутай Сонгосон СОНГОЛТ чинь буруу байлаа МАНАН биш байсан бол эдийн засгийг бодит хөрсөн дээр бууж хөөсрүүлдэг авилга тендер үгүй болж улсаас хулгай хийж ОФФШОР, БАНК, ГАДААДАД ХАУС, ГЭРТЭЭ СЕЙФЭНД хийсэн мөнгийг нь УЛС ХУРААЖ авах байлаа Та бид нэг өглөө сэрээд л хүн бүр хэдэн саяын өрөнд хэлтэрхий ч идээгүй байж унахгүй байлаа Одоо яах вэ 4 ЖИЛ ЗОВЛОГОО БАРЖ ДЭЭ сонгуулиар хариуцлагаа тооцоорой Тэрнээс нааш ХОХЬ ЧИНЬ болжээ
2016-09-08
Зочин:
Бүх ЕС уудаас үг ярианыхаа хувьд чанга , чамбай нь С. Баяр байжээ.
2016-09-08
зочин:
дөнгөж тэтгэвэрт гараад нас барсан хүн нийгмийн даатгалд төлсөн мөнгөө хань ижил болон үр хүүхэддээ өвлүүлэх ёстой . улсад насаараа ажиллаж нийгмийн даатгал төлснийхөө
2016-09-08
зочин:
Эрдэнэбат, Чойжилсүрэн 2 хань татаад байгаа юу хаашаа юм. Тэр бодлоо дотроо бод.
2016-09-08
zochin:
Dampuu populist huuli baisan geed l uneniig ni helchihiin orond dunhuuteed l.
2016-09-08
зочин:
УИХ-ийн гишүүд баячууд л өөрсдөө ханилсан ханиа энэ үхээсэй тэгвэл би залуу эхнэр авна, энэ үхээсэй тэгвэл би хөрөнгийг нь өвлөж авна гэж боддог байх. Өөрсдийнхөө боддогийг ард түмэнд тохоод байна уу?
2016-09-08
Mongol:
Iim ch Erunhii Said , iim ch sangiin saidtai boloh ch gej de. MAH iig ovoo yum hiih baih gej bodson chini Sahil hurtsen bish Shal dordov geech bolloo shuu. Etseg ehgui ulsuud yum baina l da. Ali esvel ene huuhduudiinhee luivardsan munguur hagartlaa bayajichihsan hugshchuud yum baina, tegeed l iim yum yarij baihgui yu.
2016-09-08
Зочин:
hehe
2016-09-08
од:
буух газраа харж буайж нисээч та нар
2016-09-08
эмгэн заргач:
Дэнс дэнс мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай, Атга атга мөнгөөр ард түмнээ худалдсан сайдууд гуай гэж
2016-09-08
Зочин:
МАН-ын засгийн газар онигоонд орсоор байгаад удахгүй онхолдох юм байна даа.
2016-09-08
Зочин:
УИХ-ЫН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН ТУСГАЙЛСАН ВАКУУМЖУУЛСАН СУРГАЛТ ЯВУУЛНА
2016-09-08
зочин:
энэ хумуусийг дахин буу харагдуулаж бичээж ахмадуудын даралт ихсэж байна
2016-09-08
Зочин:
hiidgee hiichihsen. gavyaniihaa amraltand baigaa ta nar mini bidniig demjine gedegt itgej bn. iimerhuu ug helchij chadahgui ES baih gej dee. m.enkhbold gedeg hun ooroo uls ornoo deesh ni tataach de.
2016-09-08
Зочин:
hecuu humuus yumdaa. uls oron ediin zasgiin hund hecuu baidald orood baina. bid niilj davj tuuliya baigaagaa ireeduidee zoriulaya. utgus uvgud mini ene udaad ur huuhdiinhee tuluu hamtiin tetgeveers magadgui tur tatgalzaach. ta bid dahiad hariuclgatai baih boloo. geed helchihij chadahgui humuus yum daa
2016-09-08
Зочин:
Хармаа ухагч МАН-ыг орон нутгийн сонгуульд унагаах хэрэгтэй Бидэнд юу ч өгөхгүй нь тодорхой амьдрал доройтох нь тодорхой
2016-09-08
иргэн:
амлалтаасаа байнга буцаж, мэргэжлийн бус Миеэгийн, улсын бус уяачидын Засгийн газар байгуулсан Монгол ардын намд ирэх сонгуулиар салаавч.
2016-09-08
zochin:
SAID NARAA SONGOHDOO MUNGU BISH MEDLEG CHADVARIIG NI HARAH HEREGTEI GEDGIIG INGEED HARUULAD BNA DAA. UUR ZUNDUU IIMERHUU HUMUUS DARGA SAID BOLSON HUNII DOOG DOHUU BOLOOD YAVJ L BNA . ENE BOL MANAI EMGENEL
2016-09-08
зочин:
дөнгөж тэтгэвэрт гараад нас барсан хүн нийгмийн даатгалд төлсөн мөнгөө хань ижил болон үр хүүхэддээ өвлүүлэх ёстой . улсад насаараа ажиллаж нийгмийн даатгал төлснийхөө