Троллейбусны жолооч 6 настай охиныг гэмтээжээ
2016-09-08

Өчигдөр Цахилгаан тээвэр ХХК-ийн троллейбусны жолооч О нь зорчигч 6 настай эмэгтэй А-г хаалгаараа хавчиж гэмтээжээ. Мөн Шунхлай ШТС-ын урд замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч овог нэр, оршин суух аяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна. 

 

Мөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 338 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 15 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг илрүүлжээ.  
 

Shuud.mn
Сонин хачин