Зам тээврийн ослоор 15 хүн гэмтжээ
2016-09-08

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ днийт 338 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн байна. Улмаар 1 хүний амь нас хохирч, 15 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамлажээ.

 

БЗД-ийн нутаг Нарны зам, Шунхлай ШТС-ын урд замд

T.Landcruiser маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч овог нэр, оршин суух аяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна. Мөн СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн хойд автобусны буудалд Цахилгаан тээвэр ХХК-ны троллейбусны жолооч О нь зорчигч 06 настай эмэгтэй А-г хаалгаараа хавчиж гэмтээжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин