Сарын дотор исламын улсыг устгана
2016-09-08

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй тэрбумтан Дональд Трамп “Хэрвээ би Цагаан ордны тэргүүн болбол 30 өдрийн дотор Иракийн хэт даврагч “Халифын вант улс бүлэглэлийг устгах болно” гэж мэдэгджээ. Тэрбээр иргэдтэй уулзах үеэрээ “Надад террористуудыг устгах нууц төлөвлөгөө бий. Гэхдээ би энэ төлөвлөгөөг сонгуульд ялалт байгуулсаны дараа задруулах болно. Тийм учраас сонгууль дуусах хүртэл террористуудын эсрэг нууц төлөвлөгөөнөөсөө яриач хэмээн асуухгүй байхыг хүсье” гэж хэлжээ.

 

Нэг иргэн  “Олон улс террористуудаасаа салах эсэх америкчуудын гарт бий бололтой. Бид таныг сонгосон цагт террорист үгүй болно. Би зөв ойлгосон уу” гэж асуухад Трамп “Та зөв ойлгожээ” гэж хариулсан байна.

 

Трамп “Би хувьдаа Хилари Клинтон террористуудыг устгана хэмээн бодохгүй. Тэрбээр Ойрхи Дорнодод улам л хямрал авчрах болно. Барак Обамагийн засаг захиргаа Ойрхи Дорнодыг хямралыг улам хурцдуулсан. Та бүхэн мэдэж байгаа. Хилари бол Обамагийн залгамжлагч. Тиймээс Хилари ялалт байгуулвал энэ бүхэн дахин дөрвөн жил үргэлжилнэ” гэж мэдэгджээ.

 

Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Хилари байнга тэргүүлдэг байсан юм. Харин энэ сард явуулсан санал асуулгад Трамп анх удаагаа ялалт байгуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хүн чадна л гэсэн бол чадна.
2016-09-08
Зочин:
мундаг эр
2016-09-08
Зочин:
teneg hun
2016-09-08
Зочин:
манай Ерөнхий сайд шиг хамаагүй бурдаг эр дээ яахав амжилт
2016-09-08
Зочин:
ТРАМП ЯЛАХ БАЙХАА. МУНДАГ ЭР. ЖИНГЭРИЙН ЗУЛБАСГА ОБАМА ХОГ
2016-09-08
Зочин:
ЭНХТАЙВАНЫГ ХАР ТАГТАА ТОГТООХГҮЙ,ЦАГААН ШОНХОР ТОГТООДОГИЙМ
2016-09-08