Тэйлор Свифт эмнэлэгт хэвтжээ
2016-09-08

Дуучин Тэйлор Свифт Нью Йорк хотноо байрлах нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тухай түүний менежер хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Тэрбээр “Тэйлор хэд хоног эмнэлэгт хэвтэх болно” гэж ярьжээ.  

 

 

Тэйлор фитнесээр хичээллэж байхдаа хөлөндөө бага зэргийн гэмтэл авсан гэнэ. Удахгүй дуучны “1989” нэртэй аялан тоглолт эхлэх учир тэрбээр хэд хоног амрахаар болжээ.

 

Гэхдээ америкийн шар хэвлэлүүд дуучныг салалтын дараах сэтгэл гутралаас болж эмнэлэгт хэвтсэн гэж мэдээлэх болсон талаар “TMZ сайт уламжлав. Учир нь дуучин бүсгүй хоёр өдрийн өмнө найз залуу, Британийн жүжигчин Том Хиддлтоноос салсан билээ. Тэд гурван сар үерхсэний эцэст салцгаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин