Ч.Ганжавхлан: Хэрэгтнүүд бидний дунд алхаж явна
2016-09-08

 

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг дахин өргөн барих гэж байгаатай холбогдуулан иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд “Монфемнет” үндэсний сүлжээ, Монголын хүний эрхийн ТББ-уудын форум, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудын үндэсний холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

 

 

Дээрхи иргэний нийгмийн байгууллагаас УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Уг шаардлагад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дахин боловсруулж, батлуулахаар хууль тогтоогчид буцаасныг эсэргүүцэж буйгаа хэлэв. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах, батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонсож, ёсчлох асуудлыг тусгасан байна.

 

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Б.Ганжавхлан “2013 оны тавдугаар сард таван настай хүүхдийг заазуурдаж байсан. 2014 оны гуравдугаар сарын 27-ны шөнө хоёр настай охин болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ хазаж гэмтээсэн хэрэг гарч байсан. Гэсэн ч хүүхдийг хүчирхийлсэн тэдгээр этгээд 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлэн ялаа эдэлж дуусаад одоо бидний дунд чөлөөтэй алхаж явна. Дахин гэр бүл, үр хүүхдээ хүчирхийлэхгүй гэх баталгаа байхгүй. Эдгээр хэргийг харахад манай улс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гаргахгүй бол аль хэдийнэ хоцорчихсон явна. Гэтэл нэгэнт батлагдсан хуулийг буцаагаад дахин өргөж барьж байгаа нь хүний эрхийг хамгаалах тал дээр маш том ухралт боллоо” хэмээв.

 

Иргэний нийгмийн байгууллагын гишүүд шаардлагынхаа хариуг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд заасан хугацааны дотор өгөхийг шаарджээ.

Shuud.mn
Сонин хачин
bold:
Төрииин албанд ороод цүнх барьж даргын бөгснии цааснууд бас дарга шигэээ хулгааа хиигээд баяжиж дууслааа монголд минь эд хөрөнгө газар шорооо үлдэхнүүү.бидниии дунд юуч болоогүй юм шиг л гадуур явж байхын ичих булчирхай алга тэдэнд
2019-07-06
Зочин:
МАН еерее хэт даврагсад дарангуйлагчид юм чинь хучирхийлэлтэй тэмцэхгуй улсаа олон жил тер барьж целемчихеед енеедер ард тумндээ эдийн засгийн дарангуйлал явуулаад эхэллээ Улс терийн дарангуйлалыг сонгуулийн луйвраар тогтоосон Ингээд нийгэм улс тер эдийн засагт бур месен МАНын дарангуйлал тогтож байна Одоо барын бамбарыг яана даа....
2016-09-09
ТББ-нуудад:
Хоригийг хүлээж авахгүй гээд нэгэнт шийдцэн. Арга хэмжээ зохион байгуулахад бид тусдаа өөрсдөө хийнэ гэж амыицлаад байсан одоо үхснийх нь хэвлэлийн хурал. Галт тэрэг хөдөлсөн. Хийх зүйл зорилго нэг бол ямар ч зүйлд бүгд нэгдээд л явах ёстой
2016-09-09
Зочин:
Eruul mendiin yamnii turiin nariiniig tur hiihchee ayadsan buduun hulgaich ganchimegiin shizotoi huuhed zogsoj bna shde
2016-09-08
Зочин:
hudlaa eh ornoo muulj muuhai haragduulj gadnaas mungu avcj amidardag huvalznuud.bugd uheesei
2016-09-08
Монгол:
Хүчирхийлэгч Намтойбаяр халамжийн сайд хийгээд сууж байхад наад хууль мууль чинь хэнд хэрэгтэй юм бэ?????
2016-09-08
Зочин:
Ганц энэ хуулийг тусд нь баталчихадл боллоошдээ худал суржигнээдл байдаг иймхэн юм хийж чадахгуй их хурлыг тараах хэрэгтэй
2016-09-08