Эмэгтэй террористыг баривчилжээ
2016-09-09

 

Францын цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд Парис хотноо алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсан Ойрхи Дорнод гаралтай эмэгтэйг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Цагдаагийнхан эмэгтэйг өнгөрсөн сараас эхлэн тагнаж эхэлсэн юм. Эмэгтэйн утасны ярианаас халдлага үйлдэх гэж байсныг тогтоожээ. Тэрбээр Парис хотын төвд амиа егүүтгэхээр төлөвлөж байсан гэнэ.  Эмэгтэйн нуугдаж байсан байрнаас галт зэвсэг олджээ. Мөн цагдаагийнхан эмэгтэйн хамсаатан гэгдэх хоёр эмэгтэйг баривчилсан байна.

 

Баригдсан хоёр эмэгтэйн нэг нь хүнд шархтай байсан гэнэ.

 

Цагдаагийнхан эмэгтэйчүүдийг ямар нэгэн террорист бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Боовы нь тасдаад хаячихаач
2016-09-09