Долоон сард 37 хүн амиа егүүтгэжээ
2016-09-09

 

Амиа хорлохын эсрэг-Дэлхийн өдөр маргааш тохионо. Энэхүү өдрийг “Холбогд. Харилц. Халамжил” гэсэн уриан дор тэмдэглэх аж.  Дэлхий дээр жил бүр 800 000 хүн амиа хорлодог байна. 15-29 насны залуусын нас баралтын хоёрдугаар шалтгаанд амиа хорлолт ордог аж. Харин Монгол Улсад энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 37 хүн амиа егүүтгэжээ.  Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн мэдээлснээр эхний зургаан сарын байдлаар 88 хүн санаатайгаар  эм, химийн бодис  ууж амиа егүүтгэх оролдлого хийжээ.

 

Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хамгийн их анхаарал татаж байна. Судалгааны дүнгээс үзэхэд 13-17 насныхны 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан, 9.6 хувь  нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийсэн байна.

 

Холбогд: Бидний дунд гэр бүлийн хэн нэгэн нь амиа хорлосон, сэтгэл гутралтай, хорт зуршилд автсан, амиа егүүтгэх зан үйлтэй хүмүүс байвал тэднийг ойлгож анхаарах нь амиа хорлохоос сэргийлэх гол арга юм. Тэдэнд  туслан дэмжих хэн нэгэн байх заавал шаардлагатай.

 

Харилц: Амиа хорлох эрсдэлтэй хүмүүстэй үр нөлөөтэй харилцан ажиллахад хүмүүсийг чадавхижуулах, ам дамжсан буруу ойлголтоос илүү түүний тухай нээлттэй ярилцах нь чухал. Энэ сэдвээр ярилцахдаа нууцыг  хадгалан ярилцах нь зүйтэй.

 

Халамжил: Амиа хорлолтоос сэргийлэх нь төр засаг, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын эн тэргүүнд тавих асуудал бөгөөд байгууллага, хамт олон эмзэг бүлгийнхэн,  амиа егүүтгэх эрсдэлтэй хүн бүрт анхаарлаа хандуулж тэдний хэрэгцээг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэдэг. 

Shuud.mn
Сонин хачин
zzzz:
Mongol uls 3 say hyntei geed l baidag,,,yanz byriin baidlaar horogdsoor baigaa uls yaj 3 saytai baihavdee, Amia horloson, usand jivsen, avaart orson, hynd horoolgoson,,,ovchin tusch yhsen geed toolvol tun zoohon hyntei bolj baigaa um baina.
2016-09-10
unshigch:
Hayanhyarwaa gishyyn tosow hynd gee l orilood bval hed heden hyn amia horlohoor bna shyy.
2016-09-09