Мэжик Жонсон хуримын ойгоо тэмдэглэв
2016-09-09

АНУ-ын Үндэсний сагсанбөмбөгийн домогт тамирчин Мэжик Жонсон өчигдөр хуримын 25 жилийн ойгоо тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр эхнэр Кокутэй 1991 оны энэ өдөр Лос Анжелес хотноо гэрлэсэн байна. Хос хуримын ойгоо Францад тэмдэглэсэн бол Монако улсад гэр бүлийнхээ хамтаар амрахаар болжээ.

 

Мэжик твиттертээ “Би хоёр зүйлд чин сэтгэлээсээ дуртай. Эхнийх нь бол миний эхнэр. Дараагийнх нь бол сагсанбөмбөг. Энэ хоёр зүйл намайг өнөөдрийг хүртэл жаргалтай болгож байна” гэж бичсэн байна.

 

Хуримын бэлэг болгож тэрбээр эхнэртээ 25 каратын алмаазан бөгж бэлэглэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин