Орон сууцны үнэ буурчээ
2016-09-09

 

Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн наймдугаар сарын үр дүнг танилцууллаа.

 

Тус судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас ямар нэгэн өөрчлөлт гараагүйг харуулж байна. Ерөнхий индексийг эхэн үетэй харьцуулахад 3.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.2 хувиар буурсан байна. 

 

Шинэ орон сууцны үнийн индекс 14.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар буурсаныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 4.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.1 хувиар буурчээ.

 

Хуучин орон сууцны үнийн индекс -7.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.07 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

1.5%

14.1%

-7.1%

Өмнөх сартай харьцуулахад

0.0%

-0.7%

-0.07%

Оны эхэнтэй харьцуулахад

-3.8%

-4.2%

-5.7%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-9.2%

-7.1%

-11.9%

 

 

Shuud.mn
Сонин хачин