Сибирийн гол улаанаар урсчээ
2016-09-09

Сибирийн Норилск хотын Далдикан гол улаан болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Нутгийн иргэд “Гол гэнэт улаанаар урсах болсон. Яг л дайны үеийг санагдуулам. Үнэхээр аймшигтай. Бид айгаад голд ойртож чадахгүй байна” гэж ярьцгаажээ.

 

 

Эрх баригчид голын өнгө яагаад улаан болсныг тодруулахаар ажиллаж байна. Байгаль орчны сайдын нэгдүгээр орлогч “Бид ч гэсэн гайхширсан байна. Үнэхээр сонин зүйл болоод байна. Эхний ээлжинд мэргэжилтнүүд голоос дээж авч, хортой эсэхийг тодруулах болно. Хэрвээ голыг санаатайгаар хордуулсан бол бид буруутанг заавал олно” гэж мэдэгджээ.

 

ОХУ-ын Байгаль орчны яамнаас “Надежда” төмөрлөгийн үйлдвэрээс тодорхойгүй химийн бодис алдагдсан байх магадлалтай. Уг химийн бодис голын усны өнгийг өөрчилсөн байж болзошгүй” гэж мэдэгдсэн байна.

 

Харин “Надежда” үйлдвэрийн эзэн “Голын өнгө өөрчлөгдсөн нь бидэнтэй ямар ч холбоогүй” гэжээ. Тэрбээр мөн хуулийн дагуу үйл ажиллагаагаа шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орхон гол маань нэг алтны шуналтнаас болж шавараар урсаж бнаа.
2016-09-12
Зочин:
Орхон гол иймэрхуу гэхэд хилсдэхгуй
2016-09-11
ЭЗНИЙГ ОЛ:
ЭЗНИЙГ ОЛ
2016-09-11
Зочин:
Udahgui Orsuud tsustaigaa hutgaldhiin dohio
2016-09-10
орос:
3 баатар ирээд боовоо саацан гэсэн хахаха
2016-09-10
zochin:
Yamar ewgu we
2016-09-10
haha:
Haha manaihan enii xaraal edr gj muhar susegteh bcn bhdaa erguu ym shig
2016-09-10
Орхон:
Оросууд арга хэмжээ авч чадах улс манайх л таг дуугуй хнн
2016-09-10
Орхон:
Манай. Орхон гол шар өнгөтэй урсаад байгаа биз дээ
2016-09-10
ЭЗНИЙГ ОЛ:
ЭЗНИЙГ ОЛ