Улс төр, уул уурхай биенээ татаж унагаад байна
2016-09-09

 

“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт өчигдөр Корпорейт Конвэйшн центрт эхэллээ. Чуулга уулзалтад оролцогчид Уул, уурхайн салбарын хөгжил, Монголын төрийн бодлого болон манай улсад хэрэгжиж буй олон улсын томоохон төслүүд зэрэг асуудлаар илтгэл тавьсан юм. Энэхүү уулзалт нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхай, төрийн бодлого, эдийн засгийн талаар мэдээлэл хүргэх, хамтран ажиллах санал солилцох зорилготой. “Дисковер Монголиа” чуулганы үеэр гадаадын болон салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах болон уул уурхайн өнөөгийн байдал, түүнээс гарах арга замын талаарх байр суурийг сонслоо.

 

П.Очирбат:Гадаадын хөрөнгө оруулагчид улсын бодлогыг хардаг

 

/Монгол Улсын анхны ерөнхийлөгч/

-Манай улсад зүгээр нэг биш бодитой эдийн засгийн хүндрэл гарлаа. Үүнийг дагаад эрдэс баялгийн салбарын зах зээл, эрэлт тодорхой хэмжээгээр буурсан. Нэг талаас нь харвал ийм. Нөгөө талаас зах зээлийн үнэ нэлээд бууурсан нь ашиг орлогод их сөрөг нөлөө үзүүллээ. Энэ болгоноос үүдээд хөрөнгө оруулагчид нэлээн саадсан.

 

Бид нэг зүйлийг хатуу ойлгодог шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагчид гэдэг чинь нэг талдаа өөрсдөө ашиг олох гэж хөрөнгөө зольж байгаа улс. Ашиг олохгүй юманд хөрөнгөө зардаг ухаан муутай хөрөнгө оруулагч, бизнесмэн дэлхийд их ховор байна л даа. Тийм учраас тэд чинь зах зээлд ялангуяа Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг авдаг, борлуулдаг зах зээлийн араншин яах нь вэ гэдгийг нэлээд хардаг. Мөн хөрөнгө оруулж байгаа улсын маань бодлого хэр зэрэг цэгцтэй, тууштай, тогтвортой байна вэ.

 

Төрийнх нь бодлогоос шалтгаалан бидний эрсдэл буурах, нэмэгдэх үү гэдгийг үнэлж цэгнэдэг. Энэ мэтчилэн олон янзын хүчин зүйл нөлөөлснөөс болж хөрөнгө оруулалтын хэмжээ ч багаслаа. Бид чинь энэ Discover гэдэг уулзалтыг ерөөсөө дэлхийд чөлөөтэй явж байгаа хөрөнгийг аль болохоор Монгол улсын эдийн засагт оруулахын тулд л хийж байгаа юм.

 

Петер Акерли: Гадаадын хөрөнгө оруулагчид хумигдсан нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн

 

/Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал/



-“Эрдэнэ Ресурс Девелопмент” компани “Зуун мод” гэх молобдений төсөлд хайгуулын ажил хийсэн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй болж эхэлсэн. Мөн Монголын уул уурхайн компаниудын хувьд том боломж бий болон гадаадын бирж дээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байлаа. Гэсэн ч 2015, 2016 онд хайгуулын лицензийг зогсоосон. Энэ нь салбарын хөгжлийг доош татаж, хөрөнгө оруулагчдаа алдахад хүргэсэн явдал боллоо. Монгол Улсад Ашигт малтмалын салбарыг дэлхийд нээлттэй болгохын тулд хайгуулын ажлыг хийсэн нь үр дүнтэй байсан. Шинэ Засгийн газар уул уурхайн салбарыг дэмжсэн, илүү ил тод, тодорхой бодлого барин ажиллах болсонд таатай байна. 2015 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан явдал нь Монголын эдийн засгийн бууралтад хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн юм. Алтны олборлолтыг зардал багатайгаар хийн эдийн засагт нөлөөлөх боломж байгаа юм. Монгол Улсын хувьд уул уурхайн баялгаа эдийн засгаа сайжруулахад л ашиглах нь тохиромжтой. Өнөөгийн Монгол Улсын эдийн засаг тогтворгүй, уналттай байгаа ч манай компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хайгуулын ажлуудаа дараагийн шатанд гаргах болно. Тухайлбал, алтны олборлолтыг зардал багатай хийгээд эдийн засагт нөлөөлөх боломж бий. Энэ нь хоёр талд ашигтай үйл явц байх болно.

 

Ч.Отгочулуу: Улс төр, уул уурхайн төлөвлөгөө зөрчилдөж, бие биеэ татаж унагаад байна

 

/Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирлын ажлын алба хариуцсан захирал, ерөнхий эдийн засагч/



-Манай улс жижиг орон. Худалдааны томоохон хөрш хоёр оронтой. Хоёр түншийн эдийн засгийн бодлого нь манайхаас огт өөр. Тухайлбал, төрийн өмчит банк байна. Төрийн өмчтэй банкуудаасаа хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авчихдаг. Ийм үед стратегийн ордуудад төр тодорхой хэмжээний хяналт тавих нь муу зүйл биш. Гэхдээ үүнийг их зөв удирдах хэрэгтэй. Яагаад гэвэл төр өөрөө зохицуулагч. Нөгөө талаас бизнес хийгээд хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөж болохгүй гэж үздэг. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тавантолгой дээр гурван компан үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж энд өрсөлдөөн байгаа. Гэхдээ Эрдэнэс Тавантолгойн харьцангуй хямд үнээр үнэлүүлээд байгаагийн шалтгаан нь 2012 оны сонгуулийг угтаж, нэлээд хатуу нөхцөлтэйгөөр гэрээ хийсэнтэй холбоотой. Тэр гэрээний үр дүн нь энэ. Энэ алдааг давтахгүйн тулд нэг цонхны бодлогыг хэрэгжүүллээ. Энэ бодлого нь төрч бай, хувийн хэвшил ч бай хоорондоо өрсөлдөхгүй нэг цонхны бодлогоор гадагш харьцана гэдэг. Бие биенийхээ үнийг уралдаж буулгадаг нь буруу гэдэг бодлого юм. Ийм байдал үүссэн нь уул уурхайн компани, салбарын буруу биш. Хуучин төрийн өмчийн компаниудыг хүний хөгжил сангийн тухай хуулиар удирддаг байсан. Уг хуулиар тухайн компанийн ТУЗ, ерөнхий захирал нь хэн байх, орлогыг нь яаж зохицуулах вэ гэдгийг шийддэг.  Ерөөсөө нэг ч төгрөг үлдээлгүй хүнийи хөгжил сан руу авдаг. Тэр байтугай ирээдүйн орлогыг нь аваад өөр компанид өгчихдөг. Ийм л байсан. Тэгээд үнэ өсөөд байдаг. Бид байгаа юмаа гаргаад байдаг. Одоо харин үүнээс сургамж авах хэрэгтэй. Сая гадаадын төлөөлөгчид ч хэлж байна. Уул уурхайн салбарынхаа боломжийг ашиглая гэвэл урт хугацаанд тогтвортой байлгах хэрэгтэй гэж. Сүүлийн 20 жилийн хугацаанд манайх их өөрчлөлт хийж ирсэн. Энэ алдааг битгий давтаачээ.

 

Тэгэхээр бид уул уурхайн салбарыг улстөрчдөөс салгах ёстой. Учир нь уул уурхайн төлөвлөгөө 50-60 жилээр явагддаг. Харин улс төрийн төлөвлөгөө дөрөв дөрвөн жилээр явдаг. Энэ хоёр зөрчилдөөд бие биенээ татаж унагаад байна. Тиймээс улстөрчид нь улс төрөө, уул уурхайн уул уурхайгаа хий.

 

Г.Батсүх: Уул уурхайн компаниуд нэгдсэн үнийн бодлогыг барьж чадаагүйгээс бие биеэ түлхэж унагасан

 

 /“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Элчин сайд/



-Дэлхийн зах зээлд уул, уурхайн гаралтай түүхий эдийн үнэ унасантай холбогдоод уул уурхайн үйлдвэрүүдийн байдал хүндэвтэр байгаа. Цаашид энэ байдлаас гарах арга замыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гаргаж байна. Юуны өмнө бид нүүрсний экспортын үнийн асуудалд нэг цонхны бодлогоор хандах нь чухал.

 

Мөн нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц гэх мэт анхаарах асуудлууд байна. Өнгөрсөн хугацаанд үнийнхээ бодлогыг нэгдсэн байдлаар явуулж чадаагүй. Энэ нь гадаадын худалдан авагчид болон манай Монголын нүүрсийг хэрэглэгчдэд давуу тал олгосон. Өөрөө өөрсдийгөө сул тал руу түлхэж унагасан. Энэ асуудалд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ер нь компанийн үйл ажиллагаа зөв менежментээс хамаарна. Мэдээж менежмент хүнээс хамааралтай.

 

Тийм учраас уул уурхайн үйлдвэрлэлийг мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин удирдан, зөв чиглүүлээд явбал ялгаагүй үр ашигтай ажиллах ёстой. Төрийн өмчид нь ч бай, хувийн ч бай адилхан хүнээс л шалтгаална. Тэгээд бодлого нь зөв байх учиртай.

 

Н.Батзаяа

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Bayra:
OT deer uuriinhuu baylagaas ezemshihdee urund ordog muu jisheeg heregjuulsen ni manai mangar uls turchidiin teneg uildel baisan. Ternees gagaag hurungu oruulalt enee teree heregtei lbailgui,
2016-09-11
Зочин:
Bolio bajgar arabaa otgo chuluu, enkboldoo ta nar uul uurhain gund 1sar ajilaagui mongoloo geh uchuuhen setgelgui durakuud bitgii ih medmerch eh oron chb tsarail
2016-09-10
Зочин:
Neg surjin nertei hural uhsen hoinoo yamarch ur dungui yamarch shiidelgui zugeer l ene heden ulig bolson novshnuudiin uursdiiguu surtalchlah, hurliin taxiaar tavan tsaas olson iim l uruvdultei ajil
2016-09-10
Зочин:
Neg surjin nertei hural uhsen hoinoo yamarch ur dungui yamarch shiidelgui zugeer l ene heden ulig bolson novshnuudiin uursdiiguu surtalchlah, hurliin taxiaar tavan tsaas olson iim l uruvdultei ajil
2016-09-10
Зочин:
Batsuh gej gadnii hoshnog dolooson hugiin muu novsh zugeer l ayga ugaaj angli hel sursan duucjin nertei eh ornoo hudaldsan novsh
2016-09-10
Зочин:
ХУДАЛЧ ХУДАЛЧ ХУДАЛЧ....
2016-09-10
Зочин:
Улиг болтол хурал зохион байгуулах ирж байгаа нь улам ховордох П Очирбат мэт нь худлаа онол яриад л 20 жил боллоо
2016-09-09
ЗОЧИН:
УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ УЛС ТӨРӨӨС ХОЛ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС НЬ ТОГТВОРТОЙ АЖИЛЛАЖ, ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙЖ, ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ. хЭН НЭГЭН УЛС ТӨРЧИЙН НАЙЗ НӨХӨД ХАМААТАН САДАН АР ӨВРИЙН ХААЛГААР ТАВАНТОЛГОЙ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙГ АЖИЛЛУУЛЖ БАЙГАА ПРАКТИКИЙГ ӨӨРЧИЛЖ ЗОРИГТОЙ ЦЭГ ТАВЬМААР БАЙНА. ОФФЕСТ аЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭР НЬ ҮНЭЛЖ ЦАЛИН ОЛГОДОГ БОЛМООР САНАГДДАГ. зҮГЭЭР ШАХАМ СУУГААД ХЭДЭН ТӨГРӨГ АВДАГ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. эНЭ НЬ УЛС ТӨРИЙН ШАХААНЫ НӨХӨД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ.
2016-09-09
Зочин:
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2016-09-09
Зочин:
Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
2016-09-09
Зочин:
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
2016-09-09
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2016-09-09
Зочин:
Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар эсхүл төлбөр гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар, төлбөр огт биш, харин газар доор байгаа ухаж гаргаагүй ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд энэ үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл хувиар тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Ингэхгүй бол газар доор байгаа ухаж гаргаагүй ашигт малтмал үнэгүйддэг. Монгол оронд ийм эрхзүйн орчин байхгүй тул ашигт малтмалын бүх ордууд үнэгүйддэг.
2016-09-09
Зочин:
Дэлхийн аль ч орны Ашигт малтмалын тухай хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой.
2016-09-09
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2016-09-09
Зочин:
3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2016-09-09
Зочин:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2016-09-09
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2016-09-09
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2016-09-09
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
2016-09-09
Зочин:
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
2016-09-09
Зочин:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
2016-09-09