Обама гэргийн хамтаар “Essence” сэтгүүлийг чимэв
2016-09-11

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Тэргүүн хатагтай Мишель Обама нар ирэх сард худалдаанд гарах “Essence” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Тэд 2010 оноос хойш анх удаагаа хамтдаа сэтгүүлийн нүүр хуудсыг чимж байна.


Ерөнхийлөгч Обама ярилцлагынхаа эхэнд “Би илүү сайхан нийгмийг бүтээхийг хүсч байна. Энэ бол миний мөрөөдөл” гэж хэлжээ.


Тэрбээр мөн том охин Саша Обамаг амжилт олж, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлээсэй хэмээн хүсдэг талаараа ярьсан байна. Саша Харвардын их сургуульд элссэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин