Өнөөдөр есдүгээр сарын 11
2016-09-11

 

Есдүгээр сарын 11-ны өдөр өнөөдөр тохиож байна. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр амиа золиослогч алан хядагчид Нью Йоркийн худалдааны ихэр цамхаг руу халдаж,  3000 гаруй хүн амиа алдсан билээ.  Америкийн түүхийн хамгийн хар өдрийг хүмүүс эргэн санаж буй энэ үед алан хядагчид дахин аймшигтай халдлага үйлдэхээр төлөвлөсөн гэж заналхийлсэн юм. АНУ-ын муж болгонд болзошгүй халдлагаас сэргийлэхийн тулд цагдаа нар өндөржүүлсэн хамгаалалтад гарсан байгаа ажээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар Арлингтоны оршуулгын газар очиж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэл үзүүлэх юм. Энэ өдөр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үндэсний залбирлын өдөр болгосон билээ.

 

Обама Нью Йорк, Вашингтон, Пенсилвани муж дахь халдлагад өртсөн газруудын дурсгалын цогцолборуудаар айлчилна.

 

Террорист халдлагад өртсөн Нью Йоркийн худалдааны ихэр цамхгийн суурин дээр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх усан сан бүхий цогцолборыг байгуулсан билэээ. Уг цогцолборыг 2020 оноос эхлэн жуулчдыг хүлээн авах цогцолбор болгохоор болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин